Кардашиан тээгч эхийн тусламжтай ХҮҮТЭЙ болно
2019-01-04

Реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нар тун удахгүй дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авахаар бэлтгэл ажлаа базааж буй талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

 

Хос тээгч эхийн тусламжтай ХҮҮТЭЙ болох гэж буй гэнэ.

 

Кейнигийн гэр бүлийн шинэ гишүүн тэдний таамаглаж буйгаар ирэх тавдугаар сарын эцсээр төрөх аж.

 

Кейни, Ким нар өнгөрөгч онд Чикаго гэх охиноо тээгч эхийн тусламжтай өлгийдөн авсан түүхтэй. Кардашиан Норт, Сэйнтийг түрүүлсэн юм. Тэрбээр эрүүл мэндийн улмаас тээгч эхээс тусламж авч буйгаа нэгэн ярилцлагынхаа үеэр ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин