Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн хуулийн төсөл зөвшилцөлд хүргэнэ

УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцруулахыг шаардаж, чуулганы хуралдаандаа оролцохгүй байгаа. Үүнээс үүдэн УИХ чуулган 9 дэх удаагаа хуралдаж чадахгүй,УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. УИХ-ыг гацаанаас гаргах үүднээс Ерөнхийлөгч УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн бариад байгаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс энэ талаар байр суурийг нь сонсоход:
-Манай УИХ-ын 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг УИХ-ыг удирдах ёсзүйн эрхзүй гэсэн шийд гаргаад хурлыг бойкотлоод байгаа. Үүний үндсэн шалтгаан нь улс төрийн шаардлага байгаа. Түүнээс бус хуралдаа ирэхгүй байгаа юм биш. Ерөнхийлөгч хоёр хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүд хуралдаандаа бүрэн оролцоно гэж байгаа. Тиймээс энэ агуулгаар нь сая УИХ-ын нэгдсэн хуралдаанаас завсарлага авч байгаа юм.
-Өчигдөр танай өрөөнд уулзалт болсон. Зөвшилцөлд хүрсэн үү?
-Өнөөдөр зөвшилцөлд хүрээд шийдсэн зүйл алга. Хамгийн гол нь энэ хуулийн төсөл зөвшилцөлд хүргэх байх.
-Нэг нам байж хоёр талаасаа зөвшилцлийн ажлын хэсэг гаргаад та бүхэн арчаагаа алдаж байна гэж ойлгож болох уу?
-Арчаагаа алдаж байна гэхээсээ ард иргэдийн хүсэн хүлээж байгаа асуудлыг шийдэх хэрэгтэй.
-Та бүлгийн даргын хувьд УИХ-ыг тараах асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-УИХ тарах тухай асуудал өөрөө хуультай. УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудал бол ажлаа таслаад байгаа зүйл биш. Зарим нь өрөөндөө, зарим нь тойрогтоо ажиллаж байна.
-Танай бүлгийн гишүүдийн хэд нь ордонд байна вэ?
-Өнөөдрийн тухайд 31 гишүүн өрөөндөө байна.
-Та бүлгийн эв нэгдлийг хангах үүрэгтэй. Талцуулаад байгаа юм биш үү?
-Бид хоорондоо уулзалж, ойлголцолд хүрэхээр ажиллаж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ