Налайх-Чойрын замын гүйцэтгэгчээр “Сино Хайдро” ХХК шалгарчээ
1-5

Зам, тээврийн хөгжлийн яаманд Налайх-Улаанбаатар чиглэлийн хурдны автозамыг барих ажлын талаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, Сангийн яамны төлөөлөл, Нийслэлийн засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, ё

 

 

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих” төслийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна. Одоогийн байдлаар замын зураг төсөл, түүнийг дагаж хийгдэх газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дууссан гэж Нийслэл хотын засаг даргын орлогч П.Баярхүү мэдээллээ.

 

Барилгын ажлын гүйцэтгэгчээр таван компани санал ирүүлснээс “Сино Хайдро” ХХК шалгарч, дотоодын 20 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажиллах юм.

 

 

Ирэх долоо хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар уг чиглэлийн автозамын бэлтгэл байдлын талаар танилцуулга хийхээр төлөвлөж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хэлээд холбогдох байгууллагууд нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатайг онцлов.  

 

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамыг хоёр жилийн дотор барихаар төлөвлөж байсан бол нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, ажлыг эрчимжүүлснээр энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар тооцжээ. Иймд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Нийслэлийн холбогдох мэргэжилтнүүд хамтран нарийвчилсан график, төлөвлөгөө гаргаж ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

 

 

Зам, тээврийн хөгжлийн яам

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үг:
Хятад зээл өгөхдөө хятад компаниа л оруулахаар нөхцөл заана шүү дээ. Аль ч улс өөрийн эрх ашигаа л бодох нь ойлгомжтой. Бидэн шиг биш. Юуны япон компани мөнгө нь хаана байна бөөн өрийн тулам болсноо ойлгож байна уу.Бид өөрсдөө олигтой хөдөлмөрлөж хуримтлалаа бий болгож чадахгүй, тэгсэн мөртлөө хүнээс дутахгүй юм хэрэглэх санаатай, хэдэн өгүүлбэр зөв холбож чадахгүй болжээ. Бодит байдлаа мэдэхгүй дур дураараа л бурах юм.
2019-01-07
ккккк:
МОНГОЛ ӨӨРӨӨ МӨНГӨГҮЙ. ЖААХАН МӨНГӨ ХУРИМТЛАГДАХААР ДАРГА НАР ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙДЭГ, БОДЛОГОГҮЙ ҮРДЭГ. ДОТООДЫН ГҮЙЦЭТГЭГЧ БОЛОН АРД ТҮМЭНДЭЭ ИТГЭДЭГГҮЙ, ДЭМЖДЭГГҮЙ. ДАНДАА НЭГ УЯАНЫ НОХОЙ Л АМЖИЛТТАЙ БАЙДАГ... ИЙМ БАЙХАД ХЯТАД СОЛОНГОСУУД Л ӨНДӨР ҮНЭЭР БАРИНА ШҮҮ ДЭЭ. БАС ДОТООДЫН ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ ГЭЧИХЖЭЭ. ДАРГА САЙД НАРЫН АВГАЙ ХҮҮХЭД, АХ ДҮҮГИЙН ЛУЙВРЫН ААН ҮҮД БАЙГАА. ГАДААДТАЙ ХУЙВӨЛДВАЛ БАРИГДАХГҮЙ АМАР Ш ДЭЭ. ЭНЭ БОЛ БОЛОВСОРСОН ХУЛГАЙ. БИДНИЙГ ИХ ӨРӨНД ОРУУЛЖ БАЙГАА ГОЛ АСУУДАЛ
2019-01-06
иргэн:
Одоо монгол үгийг зөв бичдэг үзэг баригч ховордсон шүү дээ,телевизээр доогуур гүйдэг урсдаг зарыг анзаараарай, зөв бичсэн үг маш цөөн байгаа,одооны хүмүүсийн чадвар аль ч талаараа маш муудсан зан ааш нь их том,толгой нь хоосон усаар дүүрсэн байгаа монголоороо бичих ярих нь муу гадныханыг дууриаж маяглах нь элэг авна.Үнэхээр өрөвдөлтэй болжээ.
2019-01-06
Сайн унш, уулзвар гэж бичсэнийг хардаггүй сохор уу
2019-01-06
Юу вэ? Налайх Чойрын зам гэсэн гарчигтайгаас үзвэл Налайхаас эхлээд Чойр хүртэлх зам гэж уншигдаж байтал. Агуулгыгнь хартал Гацууртын уулвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх 20 км зам бололтой. Ийм асар том зөрүүтэй мэдээлэл бичигчийг тэнэг гэхэд чиг багадна даа.
2019-01-06
Дотоодын туслан гуйцэтгэгч компаниудыг нь хэн сонгосон юм болоо. Бугд л Хятадын уяаны хулхи компаниуд байгаа даа. За яахав Хятад херенгеерее барьж байвал Бид сайн шалгаж авах даа.
2019-01-05
Дотоодын туслан гуйцэтгэгч компаниудыг нь хэн сонгосон юм болоо. Бугд л Хятадын уяаны хулхи компаниуд байгаа даа. За яахав Хятад херенгеерее барьж байвал Бид сайн шалгаж авах даа.
2019-01-05
Батбаясгалан томорчээ
2019-01-05
dembee:
Японуудаар бариулаачээ... Хятадууд дандаа хулхи зам барина, мөн авилга өгнө... Японуудаар нарны зам шиг зам бариулах хэрэгтэй...
2019-01-05