Хууль бус алт олборлогчид нурангид даруулж, амиа алджээ
2019-01-07

Афганистаны хойд хэсгийн Бадахшан дүүрэгт хууль бус алт олборлож байсан иргэд нурангид дарагдсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Уг үйл явдал өчигдөр 17.00 цагийн орчимд болж, 40 орчим хүн нурангид даруулсан гэнэ. Мөн 10 хүн бэртэж, ойролцоох орон нутгийн эмнэлэгт хүргэгджээ. 

 

"Тэгвэл гэнэтийн ослын улмаас амиа алдагсдын тоо 30-д хүрсэн" талаар Захирагч Нек Мохаммед Назари мэдэгдэж, "Хууль бус алт олборлогчид хэзээ ч хууль сахиулагчдын үгэнд ордоггүй. Тэд хууль дүрмийг үргэлж уландаа гишгэдэг" хэмээн буруутгасан аж.

 

"Ослын газар руу олон тооны аврагчид илгээсэн боловч хэтэрхий оройтсон байсан" талаар захирагч мэдэгдлийнхээ үеэр онцлов. 

 

Хууль бус алт олборлогчид Бадахшан дүүрэгт 10 гаруй жил хууль бусаар үйл ажиллагаа явуулж, байгаль экологид үлэмж хэмжээний хохирол учруулсаар байгаа гэнэ.

 

Алт олборлож байсан дээрх газарт 2014 оны зун их хэмжээний аадар бороо орж, хөрсний нуралт үүсч байжээ. Хөрсний нуралтын үеэр 2,500 орчим иргэн алдсан түүхтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
NAADUUL CHINI AFGANUUD BISHEE MONGOLCHUUD BAINA
2019-01-07
lol
2019-01-07
Сансар:
Гарчигаа зөв тавьж сураач ээ хөөрхий нөгөөл хэдэн нинжаанууд Заамар Сэлэнгийн Баянхонгорын нөхдүүд юм болов уу гэж ойлголоо
2019-01-07