Г.Занданшатар: "Эрдэнэс МГЛ" ард түмний баялгийн санг бүрдүүлэх ёстой
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:
-АМХЭГ, "Монголросцветмент", "Эрдэнэс МГЛ", УУХҮЯ-ны удирдлагуудтай өнөө өглөө уулзалт хийсэн. Асгатын мөнгөний ордыг "Эрдэнэс МГЛ" компани руу шилжүүлж байна. Ингэснээр ард түмний мэдэлд очиж байна. "Эрдэнэс МГЛ" бол ирээдүйн өв санг бүрдүүлэгч байх ёстой. Тиймээс ард түмэнд өгөөжтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүүлэх сарын хугацаанд үүрэг даалгавар өгсөн. ТЭЗҮ-ийг боловсруулж, ногдол ашиг олгодог болох шинэчлэлийг хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Цаашдаа "Эрдэнэс МГЛ" ард түмний баялгийн санг бүрдүүлэх ёстой хэмээлээ. Дараагаар нь сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Салхитын мөнгөний орд "Эрдэнэс МГЛ"-д хэзээ шилжих вэ?
-Салхитын мөнгөний ордод хуулийн дагуу шүүхийн маргаан эцэслэгдсэний дараа "Эрдэнэс МГЛ"-д шилжинэ. Цагаан эргийн орд газрыг хууль бусаар олборлолт хийж байгааг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
-Төрд ордуудаа авах нь хөрөнгө оруулагчдаа үргээх вий гэсэн болгоомжлол байна. Энэ талаар?
-Бид хөрөнгө оруулагчдад хуулиа биелүүлэхийг шаардаж байгаа. Байгаль орчинд эрсдэлгүй үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдаа дэмжиж ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ