Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв ажиллаж эхэллээ
1-7

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын хамт олон өөрсдийн дотоод нөөц боломж болоод орон нутгийн дэмжлэгтэйгээр сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-тэй боллоо.

 

 

Ингэснээр Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газруудтай, мөн аймгийн 15 сумдтай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ, мэдээллийг түргэн шуурхай дамжуулах, авах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангагдах боломж бүрдсэн юм.

 

Мөн өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан жил гаруй хугацаанд хөгжүүлэлт хийсэн дотоод үйл ажиллагааны гар утасны программыг ашиглалтад нэвтрүүлэн шуурхай удирдлагын төвөөс гал түймэр болон гамшиг ослын үед шууд хянах, шуурхай удирдлагаар хангах нөхцөл бололцоог бий болгоод байна.

 

Цаашид тус төвд аймгийн төвийн дуут дохио болон шаардлагатай хяналтын камеруудын удирдлагыг холбохоор ажиллаж байна. гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин