Ким Чен Уны сууж яваа галт тэрэг Бээжин рүү дөхөж явна

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун гурав дахь удаагаа БНХАУ-д айлчлахаар хөлгийн жолоо татсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Удирдагчийн сууж яваа галт тэрэг хэдийнэ БНХАУ-ын газар нутагт нэвтэрч, зорьсон газраа очихоор урагшилж буй гэнэ.
Тэрбээр гэргий Ри Сол Жу болон эрх баригч "Хөдөлмөрийн нам"-ын нөлөө бүхий эрхмүүдийн хамтаар Бээжинд айлчлахаар болжээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпинийн урилгаар Пхеньяны тэргүүн ийнхүү гэнэтийн айлчлал хийхээр болсон талаар тус улсын төрийн мэдлийн "Синьхуа" агентлаг уламжлав.
Си дарга мөн энэ ондоо багтаан Пхеньян хотноо айчлахаар төлөвлөжээ.
Ким Чен Уны гэнэтийн айлчлалын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Тун удахгүй ТРАМП-КИМ нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болно. Уулзалт болохыг газрыг судалж байгаа" гэж мэдэгдэв.
Удирдагч өнгөрөгч зургаадугаар сард Трамптай уулзахаасаа нэг долоо хоногийн өмнө Бээжин хотноо айлчилсан түүхтэй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ