Эхнэртэйгээ маргалдсаны улмаас өөрийгөө шатаажээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Өмнөговь аймагт хардалтын улмаас эхнэрээ хутгалж, өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг гарчээ.

 

Тодруулбал энэ сарын 3-ны өдөр тус аймгийн Ханбогд сумын иргэн эрэгтэй 44 настай Ц гэгч нь гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэн эхнэрээ хутгалжээ. Улмаар хөдөө, хээр очиж өөрийгөө бензин ашиглан шатааж, нас барсан байна.

 

Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Урьдчилсан байдлаар эхнэрээ бусадтай хардсаны улмаас маргалдаж гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон аж.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ