Төрийн эргэлт хийхийг санаархсан офицеруудыг баривчилжээ
2019-01-08

Бүгд Найрамдах Габон улсад хэсэг цэргийн албан хаагч төрийн эргэлт хийхийг санаархаж, нийслэл хотноо үймээн дэгдээсэн юм.

 

Үндэсний гвардын хувцас өмссөн цэргүүд нийслэл өчигдөр Либревиль хот дахь төрийн мэдлийн радио станцыг эзлэн авч, хяналтаа тогтоосон аж.

 

Тэд “Ард түмний сэргээн босгох үндэсний зөвлөл” байгуулсан хэмээн мэдэгдэхээс гадна ард түмнээ авлигачин Ерөнхийлөгч Али бен Бонго Ондимбагийн эсрэг нэгдэхийг уриалжээ.

 

Мөн Ерөнхийлөгчөө нэн даруй өөрийн хүсэлтээр эрх мэдлээсээ татгалзахыг сануулсан аж.

 

Тэгвэл төрийн эргэлт хийхийг санаархсан этгээдүүдийн тэргүүнийг амжилттай баривчилсан талаар тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн талаар “ВВС” агентлаг шуурхай мэдээллээ.

 

“Иргэдийг өдөөн турхирч, төв радиог хяналтадаа авч, мэдэгдэл хийсэн таван этгээдийн дөрвийг тусгай албаныхан баривчлаад байна” гэж уламжлав.  Баригдсан этгээдүүд бүгд офицерууд гэнэ.

 

Тус улсын Ерөнхийлөгч өнгөрөгч оны аравдугаар сард Саудын Араб улсад айлчлах үеэрээ цус харвасан бөгөөд энэ хугацаанд нутагтаа ирээгүй юм.  

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Teneg mangar setguulch:
нийслэл өчигдөр Либревиль хот гэж юу гэсэн үг юм болоо? Ийм юм бичиж олон түмнийг хордуулахаа болиоч
2019-01-08