“Жайка”-гийн нэрийг барьж, залилан хийжээ
2019-01-08

“Жайка” олон улсын байгууллагын нэрийг барьж “Шинэ амьдрал” нэртэй төсөл хэрэгжүүлэх нэрээр иргэдээс мөнгө авч данс руу шилжүүлсэн хэрэг Хэнтий аймагт гарчээ. Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

 

Иймд иргэдийг төсөл хөтөлбөрт хамруулж, хөнгөлттэй зээл, өрхийн амжиргааг дэмжих арга хэмжээнд хамруулна гэж тодорхой хураамж нэхсэн тохиолдолд энэ нь гэмт хэргийн шинжтэй тул энэ талаарх мэдээллийг нэн даруй цагдаагийн байгууллагад шалгуулж байхыг анхааруулж байна.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин