"Ниссан"-ы тэргүүн өөрийгөө гэм буруугүй гэлээ
2019-01-08

Японы хоёр дахь том автомашины үйлдвэрлэгч "Ниссан Мотор" компанийн ерөнхийлөгч Карлос Гоныг  2011 оноос хойш цалингаа худал мэдээлсэн, байгууллагыг мөнгийг хувьдаа завшсан хэмээн буруутгаж, өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын эхээр баривчилсан юм.

 

 

Прокурорууд түүнийг Парисаас Токио хотноо ирэх үед нь баривчилсан билээ. 

 

Карлос Гоны анхны шүүх хурал өчигдөр болсон ба тэрбээр Би ямар ч гэм буруугүй. Цалингаа худал мэдээлсэн зүйл огт болж байгаагүй. Намайг шударга бусаар баривчилсан" гэж мэдэгджээ. 

 

Тэрбээр ирэх 2022 он хүртэл ерөнхийлөгчөөр ажиллах гэрээтэй аж. Жилд дунджаар ерөнхийлөгч 10 тэрбум иенийн цалин авдаг гэнэ. Гон шалгалтаар уг цалингийнхаа 25-30 хувийг л Японы Татварын албанд тайлагнадаг болохыг тогтоожээ. 

 

Дээрх дуулиантай холбогдуулан "Ниссан Мотор" компанийн гүйцэтгэх захирал Хирото Сайкава "Энэ бол байж боломгүй хэрэг. Ажлын хариуцлага алдсан захирлыг чөлөөлөхөөр төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэсэн" гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин