Б.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой” ХК дэлхийд өрсөлдөх боломжтой боллоо
2019-01-09

Эрдэнэс Тавантолгой компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2018 оны ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгөв.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Эрдэнэс Тавантолгой ХК 2010 онд байгуулагдсан. Энэ хугацаанаас хойш 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 45.8 сая тонн нүүрс олборлож, 4.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Зөвхөн 2018 онд тэрбум орчим ам.долларын борлуулалт хийсэн байна. ТУЗ-ийн 2018 оны баталсан төлөвлөгөөгөөр тус компани 1.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллах ёстой байсныг давуулан биелүүлж, 2 их наяд төгрөг олсон байна. Мөн 284 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхийг 510 тэрбум төгрөг болгон давуулжээ.

 

Өнгөрсөн онд тус компани 335 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах үүрэг хүлээсэн аж. Харин өдгөө 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байгааг Б.Ганхуяг захирал хэллээ.

 

Мөн тус компани гадаад, дотоод бүх өр төлбөрөө төлж барагдуулсан байна. Чалко компани болон Хөгжлийн банкны 680 гаруй сая ам.долларын өр төлбөрөө бүрэн барагдуулсан аж.

 

Өр төлбөрөө бүрэн барагдуулсны дээр 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь Эрдэнэс Тавантолгой ХК дэлхийн зах зээлд гарч, ижил төрлийн үйл ажиллагаатай компаниудтай өрсөлдөх боломжийг бүрдүүлж чадсан гэдгээ удирдлага нь хэлж байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Delhiin hemjeenii company shuu dee
2020-03-18
zochin:
hudalaa yarij bn zasgiin gazart asuudal uuseheer ene neg yumnii yaridag gants sedev bolood bn asuudaliig oor tiish ni bolgoh geed shan yum yariaad bdag humuus itgehee bolison shuu de
2019-01-10
Өвгөн:
Энэ худлаа даа хэзээ улсын үйлдвэр ашигтай ажилладаг болсон юм, хувь хүмүүс л хувааж авбал /булааж/ таарна, тийм ээ С. Эрдэнэ. УИХ дарга асан З. Энхболд оо ... аа, эдийн засагчид аа
2019-01-09
Ха ха:
Өмкии гитадууд нүүрс авахгүй гээд гүрийчуул хаашаа харж өрсөлдөнөө
2019-01-09
ӨӨРСДӨӨ ХИЙЖ БҮТЭЭСЭН БИШ УХАЖ ГАРГАСАН НҮҮРСИЙГ НЬ АЗААР ХЯТАДУУД АВЧ МӨНГӨ ОЛЧООД БИД ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨНӨ ГЭЭД ТЭНЭГТЭЭД ЭД НАР НЭГ БУДЛИАН ХУТГАХ ГЭЭД Л ТЭНЭГ ЮМ ЯРИАД ЭХЭЛЛЭЭ
2019-01-09
Хууралт:
Хувьцаа гэж хуураад хувьцааны данс нээнэ гэж иргэдээс 10000 төгрөг дээрэмдэхээ зогсоо гэж гуйя Ядаж юм өгдөггүй юмаа гэхэд битгий ард иргэдээ хасахтай болгож халаасийг нь суйл л даа 10000 мянгаар данс нээлгээд 2 жил болсон хүн олон байна
2019-01-09
ebi:
хувьцаа энэ хүнтэй ямар ч холбоо байхгүй. улс төр гэж тоглоом сонгуульдаа ноогдол ашгаа хадгалж байгаа шдээ. ирэх жил сонгуултай ноогдол ашигтай жил байх болно.
2019-01-09
Зочин:
Энэ сайн хэрэг хамгийн гол нь хувьцаа сонин байна. Идэж уучихгүй л бол
2019-01-09