11 тонн газрын тос тээвэрлэж явсан хөлөгт гал гарчээ

БНХАУ-ын Гуандун мужаас Хонконгийн Лама арал руу газрын тос тээвэрлэж явсан хөлөг онгоц гал гарсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Ослын улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн сураггүй болсон гэнэ. Сураггүй бологсод тус хөлгийн гишүүд байсан гэнэ.
Уг хөлөг 11.000 тонн газрын тос тээвэрлэж явжээ.
Тус хөлгөнд нийт 25 хүн зорчиж явсан ба өчигдөр 11.30 цагийн орчимд гэнэт гал гарчээ. Эргийн хамгаалагчид ослын газар ажиллаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, сураггүй бологсдыг эрэн хайсаар байна.
Нисдэг тэргүүд ослын газар мөн ажиллаж, аврах ажиллагаанд оролцож байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ