Ч.Хүрэлбаатар: Монгол Улс өрийн дарамтгүй болсон
2019-01-09

 

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны дараагаар Сангий сайд Ч.Хүрэлбаатараас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.  зарим зүйлийг тодрууллаа.

 

-ОУВС-гийн хөтөлбөрийн үр дүн хэр байна. Цаашид хэрхэн хэрэгжих бол?

 

-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 1.6 жилийн хугацааг бодоод үз. Бид төлөх ёстой төлбөрөө төлж чадахгүй болчихоод хандив цуглуулах дээрээ тулсан байсан. Өнөөдөр бид өрийн дарамт байхгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш    6.5 ин наяд төгрөгийн үндсэн өр, хүүг төлсөн. Төсөв одоо ашигтай гарч байна. Эдийн засгийн өсөлт 6.4-7 хувьтай гарахаар байна. Зээлжих зэрэглэл хоёр удаа нэмэгдсэн. Энэ хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулагчид итгэх итгэл нэмэгдэж, сум  бүр дээр эдийн засгийн өсөлт гарсан. Бид зургаан удаа үнэлгээ хийсэн. Одоо нэгдүгээр сарын 28-нд ОУВС-гийнхан ирнэ.

 

-ОУВС-гаас орж ирэх ёстой мөнгө дутууорсон гэсэн яриа байна?

 

-ОУВС-гаас өгөх бүх мөнгөө цаг хугацаанд нь өгч байгаа. АХБ  Засгийн газартай тохирсны дагуу мөнгөө өгч байгаа. 12 сарын сүүлчээр Солонгос мөнгөө оруулсан. “Жайка” олон улсын байгууллагын мөнгө орж ирээгүй. Энэ нь нисэх онгоцны буудлын гэрээтэй холбоотой. Японы тал нисэх онгоцны буудлыг менежментээр хийж, гарын үсэг зурах ёстой гэж байгаа. Сангийн яам 2018 оны есдүгээр сард онгоц нисгэх талаар нэлээд хэлэлцсэн. Гэвч энэ нь аюулгүй байдалтай холбоотой учир гэрээ хэлэлцээ хийгдэж байна.

 

-Засгийн газрын хуралдаанаар цалингийн нэмэх асуудлыг хэлэлцсэн үү?

 

-Төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулна.

 

-Ашигт малтмалын хууль батлагдаагүйгээс алт тушаагчид эргэлзээнд ороод байна. Энэ талаар?

 

-Алтны роялтитай холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хэрвээ батлагдвал 2.5 хувиараа,батлагдахгүй бол өмнө нь хүчин төгөлдөр байгаа 5 хувиараа явна. Алтны үнэ 1250 ам.доллар байлаа гэхэд 5 хувийг, түүнээс дээш гарсан тохиолдолд дөрвөн хувь нэмэгдэнэ.

 

-Ам.долларын ханшийг хэрхэн барих вэ? Нэмэгдээд байна.

 

-Монгол банкны Ерөнхийлөгчөөс сайн асуугаач гэж хэлмээр байна.

 

-Өрийн хэмжээ хэр байгаа бол?

 

-2019-2020 онд бидний төлөх томоохон өр байхгүй. Засгийн газрын өрийн хэмжээ дотоодын үнэт цаас нь 1.6 их наяд төгрөг, гадаадад 7-8 тэрбум ам.доллар байгаа. 

 

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг байнгын хороод, чуулганаар хэлэлэхэд гишүүдийн ирц бүрдэх болов уу?

-Бидний тавиад байгаа асуудал тэнд яригдах учраас ирц бүрдэнэ.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Tor irgediin zeeliig anhaarahgui bol bugd orond orson mash hund baina mongo huuleltiig cegcleechee baga eh uusvertee sanhuujilt toriin bankaar hiildee ene huviin heden bank nertee kompanuud ard irgedee bodoj baisan tuuh baihgui ene salbaraa tor hariucaad bodlogoor sanhuugiin asuudluudiig shiiddeg bodoochee saidaa zarim salbar choloot baih Demii coohon ard tumend yasan ih mongo huulegch bainaa yasanch hanaj cadahgui birduud ve
2019-01-09
1234566:
Худлаа шаасан гар эд нар өрнөөс гаргаж байгаа юм уу 2012 онд нүүрс 40 доллар байсан 2016 онд нүүрс 150 доллар болсон тэгээд л жаахан нимгэрсэн санаатай. Зөв бодлого явуулсан юм бол доллар 1800 байж байгаад 2670 болох уу, мах 5500 байснаа 10 000 болох уу, ДТ 1500 байснаа 2600 болох уу. Ардыг намыг сонгоод Ард түмэн имй л юм амсаж байна. Өр 22 тэрбума доллар байсан бол 27 тэрбум болсон, төлөлт нь л нүүрсний үнэ өсөж жаахан цонх гарч байна. Эн муу "Хотгор шанага" Стратегийн ордыг 13 сая долароор зараад идчихсэн ах дүүстэй, одоо Улсын төсвөөс 10 хувиар шанагаад л байж байгаа ш тээ.
2019-01-09
Төрийн Банкнаас ямар ч хяналтгүйгээр 23 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн болохыг Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн байдаг. Ингэхдээ тус банкнаас гаргасан 23 тэрбум төгрөгийн гүйлгээг Сангийн Сайд асан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн гарын үсэгтэйгээр хийгдсэн гэдгийг тодотгосон билээ.
2019-01-09
зочин:
Ч.Хүрэлбаатар сайд ноцолдсоор байгаад өрнөөс гаргадаг шүү, одоо энэ байдлаа хадгалаад цааш явбал сайна байна.
2019-01-09