Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
2019-01-09

 

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Төрийн захиргааны албан тушаалтны зэрэг дэвийн цол, нэмэгдлийг олгох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

 

Дараагаар нь УИХ-ын тухай, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг ЕТГ-ын дарга Л.Энхболд танилцуулав.  Уг хуулийн төслөөр УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлдөг байхаар тусгажээ. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин