УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ирүүлсэн. Дээрх нэр бүхий гишүүд ЖДҮХ-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудлаар шалгагдаж байгаа юм.
Тус байнгын хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ч.Улаан нарын гишүүн багтдаг юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ