М.Энхболд: Би Ерөнхийлөгчийн хуулийн төслийг дэмжиж байгаа
2019-01-09

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын тухай, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлдөг байх заалтыг уг хуулийн төсөлд тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ЕТГ-ын дарга З.Энхболд хариуллаа. Дараагаар нь гишүүд үг хэлэв.  

 

УИХ-ын дарга М.Энхболд:

 

-Сүүлийн үед над руу, надаар зогсохгүй гэр бүл, үр хүүхэд рүү дайрч байна. Гэхдээ олон түмэнд бодитой мэдээлэл нь очиж, үнэн зөв нь тогтоогдох цаг ирнэ гэж найдаж байгаа. УИХ-ын 40 гишүүн намайг өргөдлөө өгч чөлөөлүүлэх шаардлага өгсөн. Би Төрийн байгуулалтын байнгын хороо руу шаардлагыг өгсөн. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ шаардлага хуулийн үндэслэлгүй учир хэлэлцэх боломжгүй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн санаачилсан  хуулийн төсөл ч УИХ-ын 40 гишүүн үндэслэлгүй шаардлага тавьсан учир өргөн барьсан.

 

Би ямар нэг хуулийн байгууллагын даргыг томилсон зүйл байхгүй. Хуулийн дагуу л удирдлага болж гарч ирсэн.

 

Би 2007 онд УИХ-д ДНБ-ий 5-аас дээш орлого олж болох 49 ордыг стратегийн орд болгож, төрд авъя гэсэн. Харамсалтай нь тэр үеийн УИХ-ын дарга Ц.Нямдорж 15 ордыг стратегийн орд болгосон.

 

Би Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар Я.Санжмятав гишүүнээр ахлуулсан  ажлын хэсэг гаргаж, шалгуулаад явж байгаа.

 

Улаанбаатар хотын даргаар би 5-6 жил ажилласан. Газар наймаалсан гэж байгаа. Тийм зүйл байгаа бол баримттай гаргаж ирээд, хууль, шүүхийн байгууллагаар яв. Энэ газрыг өгснөөр Улаанбаатар хотын өнгөр үзэмж, олон хороолол байгуулагдсан.  Жагсаал хийгээд байгаа Л.Болд гишүүнд би Бодь цамхгийн газрыг өгсөн.

 

Би Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийн төслийг дэмжиж байгаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Төр дархлаатай байх ёстой. Өнөөдрийн 76 гишүүн бол цаг зуурын үзэгдэл. Төрийн босго өндөр, дархлаатай байх ёстой.  Өнгөрсөн 4 жил УИХ-ын даргаар З.Энхболд даргыг ажиллах хугацаанд Засгийн газрын гишүүн нь 19 гишүүний гарын үсэгтэй огцордог асуудал байхгүй болсон.  Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл Ерөнхийлөгчийн хийх ажил биш. Яг үнэндээ 64 суудалтай МАН-ын бүлэг төрийг гацаасан буруугаа өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Үүнийг иргэд, сонгогчид намын гишүүд нүүр нь улайн харцгааж байна.  Тиймээс би УИХ-ыг тарахыг  уриалсан. АН энэ талаар төсөл боловсруулж, Ж.Батзандан гишүүн гарын үсэг зурах юм байна. Миний бланк дээр бас гарын үсэг зураарай. Бүгдээрээ төрийн дархлаа руу халдахын оронд энэ төрөөс явчих хэрэгтэй. Төрийн дархлаа сайн байх ёстой. Гэхдээ энэ хуулийн заалтыг өнөөдөр батлах л байх. Ядаж батлахдаа 3/2-оор огцруулдаг заалтыг хийж өгөөрэй. Энэ бол төрийн том дархлаа шүү. Эрх мэдэл мөнхийн биш шүү.

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

 

-Парламент 40 хоног гацлаа гэж байна. Хэрвээ гацаахгүй байсан бол өөрөө өргөдлөө өгөөд гарах ёстой биз дээ. Энэ хууль батлагдахаас өмнө өргөдлөө өгөөсэй гэж хүсч байна.

 

УИХ-ын гишүүн Х.Наранхүү:

 

-Бид өмнөх дөрвөн жилд зодоон болж зодолддог газар Засгийн газар байсан. Одоо бидний зодоон хоёр дахин нэмэгдэж байна. УИХ-ын даргын суудал дээр бие биентэйгээ зодолдох нь. Хоёр дахин ихсэх зодоондоо Монголын парламент дийлэхгүй шүү. Зодоон хоёр дахин ихсэхэд дахиад хоёр дахин өснө. Үүнээс үүдэх хагарал, тэмцэл цааш үргэлжлэх вэ. Хүн гүтгэх болохоороо тэр шүүх хамаагүй гэж дайрч давшдаг. Үүн дээрээ сайн анхаараарай гэж хүсье.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Сохороо далдагнагчид:
Сахараар далдагнагч иргэн гэгч М.Энхболдын үнэн мөнийг шүүх арай болоогүй л дээ.Саваагүй нохой саранд хуцах гэгч шүү дээ ккк. Иргэн гуай таМ.Энхболдын хласыг тоолж чадахгүй,тэгээд ч хэн нэгний хоронго оролгыг зохион байгуулалтайгаар гүтэглэгт ашиглах нь өөрөө хууль бус үйлдлээр зогсохгүй ёс зүйн хамгийн бүдүүлэг хэрэг. Хаа хамаагүй асуудлаар хэн нэгний захиалгаар үндэслэл,нотолгоогүйгээр бурж байгаа нь үнэн тэнэг бөгөөд ичгүүртэй хөөрхий амьтан байж тарна аа
2019-12-05
aguu luivarchin:
aldah um gui hagartlaa bayjsan aguu hujaa luivarchin
2019-01-10
enk60ld oo:
chi aguu lalar um da
2019-01-10
Болд:
М.Энхболд агуу улс төрч юм аа. Ирэх он жилүүд илүү тод томруунаар харуулах байх даа. Монголчууд 17 онд буруу сонголт хийжээ
2019-01-09
aguu luivarchin:
aldah um gui hagartlaa bayjsan aguu hujaa luivarchin
ААРХАЛ:
www.youtube.com/watch?v=van_7U3W5pE&t=3s
2019-01-09
ААРХАЛ:
www.youtube.com/watch?v=van_7U3W5pE&t=2s
2019-01-09
ААРХАЛ:
www.youtube.com/watch?v=van_7U3W5pE&t=1s
2019-01-09
ZOCHIN:
ENHBOLD ,TERNII SAIN DUU NARANHUU NAR ZAILCHIHDAA.MONGOL HUMUUSIIG ZUGEER L DARLAJ SUUH HUSEL CHINI DUUSSANSHUU OMHII AVILGACHIN PANZCHINGUUDAA.
2019-01-09
zochin:
Ouynerdene hutsdag gulug
2019-01-09
zochin:
bitgii huts. Ter meddeg yum uu?
2019-01-09
Enkhbold chin eserguutsehgui l bna sh tee.huuliin daguu bish bolohoor uneheer yaj ch ogtsroh yum be?hervee ogtsor geheer ogtsorchihdog bolchihvol hen durtai n tegeed hucaad bna biz dee?namiin dargaa uguugui bol ene muusain gulugnuud ingej darvalzaj chadahgui bugsiig n doloogood yaj nyltsganaj bga boloo?
2019-01-09
иргэн:
Тийм л дэмжиж байгаа юм бол Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлээд чиний эсрэг байгаа 4 хүнийг жагсаалтаасаа хасах гэж байгааг чинь юу гэж ойлгох вэ? М.Энхболд оо
2019-01-09
Сохороо далдагнагчид:
Сахараар далдагнагч иргэн гэгч М.Энхболдын үнэн мөнийг шүүх арай болоогүй л дээ.Саваагүй нохой саранд хуцах гэгч шүү дээ ккк. Иргэн гуай таМ.Энхболдын хласыг тоолж чадахгүй,тэгээд ч хэн нэгний хоронго оролгыг зохион байгуулалтайгаар гүтэглэгт ашиглах нь өөрөө хууль бус үйлдлээр зогсохгүй ёс зүйн хамгийн бүдүүлэг хэрэг. Хаа хамаагүй асуудлаар хэн нэгний захиалгаар үндэслэл,нотолгоогүйгээр бурж байгаа нь үнэн тэнэг бөгөөд ичгүүртэй хөөрхий амьтан байж тарна аа
zochin:
bitgii huts. Ter meddeg yum uu?