НУРУУ өвддөг хүмүүсийн анхаарах зүйлс
2019-01-10

Нуруу өвддөг хүмүүсийн анхаарах зүйлсийн жагсаалтыг “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Таны нуруу байнга өвддөг бол та орой унтахаасаа өмнө хүйтэн жин тавьж заншаарай. Энэ нь нурууны өвдөлтийг намдааж, таныг тав тухтай амрахад нь тань тусална.

 

Алхам №2

 

 

Нуруу өвддөг хүмүүс байнга алхах хэрэгтэй. Аль болох боломжтой хэмжээгээрээ алхаарай.

 

Алхам №3

 

 

Хэрвээ тэсвэрлэхийн аргагүй таны нуруу өвдөж байвал та халуун жин тавиарай. Халуун жин яг л өвчин намдаагч шиг үйлчилгээг үзүүлнэ. Хүйтэн жин шиг өдөр бүр тавих хэрэггүй.

 

Алхам №4

 

 

Зөвхөн эмчийн заавраар нуруу, нугасандаа тариа тариулах хэрэгтэй.

 

Алхам №5

 

 

Бэртэл, гэмтлээс шалтгаалахгүйгээр таны нураа хөшиж, өвдөж буй таныг алжаалаа тайлах массаж хийлгэхийг санал болгож байна. Өдөржингөө суудаг ажилтай хүмүүсийн нуруу байнга хөшиж, өвдөх нь элбэг.

 

Алхам №6

 

 

Бэртэл, гэмтлээс болж нуруу тань байнга өвддөг бол тусгай эмнэлэгийн сувилалд хамрагдаж, физик эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна. Физик эмчилгээ ихээхэн үр дүнтэй.

 

Алхам №7

 

 

Нуруу бол хүний биеийн хамгийн чухал тулгаар хэсэг. Тиймээс таны нуруу өвддөг бол та жингээ тогтмол барьж, эрүүл мэндээ сахин хамгаалаарай.

 

Алхам №8

 

 

Кальци ихтэй хоол хүнс, витамин хэрэглэж, ясны эрүүл мэнддээ анхаараарай.

 

Алхам №9

 

 

Нуруу өвддөг хүмүүс сандал дээрээ суухдаа ардаа тулгуур байршуулах.

 

Алхам №10

 

 

Нуруу өвддөг хүмүүст йогийн дасгал ихээхэн тохирдог. Тэр тусмаа йогийн УУЛ гэх дасгал нуруу өвддөг хүмүүст ихээхэн тохиромжтой гэнэ. Та өдөр 10 минутыг өөрийн эрүүл мэнддээ зориулж, йогийн үндсэн байрлалуудыг хийж заншаарай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин