Насанд хүргэгчдийн бичлэг тараасан Солонгос эмэгтэйг яллажээ
2019-01-10

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо байрлах нийтийн бие засах газруудад нууц камер байршуулж, эмэгтэйчүүдийн олон мянган бичлэг, зураг нийтлэгдэхээс гадна олон мянган хууль бус бичлэг байршуулсан тус улсын хамгийн том насанд хүргэгчдийн сайтын үүсгэн байгуулагчид ял оноосон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Шүүхээс түүнийг садар самууныг сурталчилсан, хууль бус материал хувилсан, борлуулсан хэмээн буруутгаж, дөрвөн жилийн ял оноожээ. 

 

Цагдаагийнхан ял авсан этгээдийн хувийн мэдээлэл болон гадаад төрхийг нууцалж байна. Түүнийг СҮН хэмээн хэрэглэгчид нь нэрийддэг ба эмэгтэй гэнэ. Тэрбээр хууль бус бичлэгийнхээ тусламжтай 14 тэрбум воны ашиг олсон байна. 

 

Тус улсад насанд хүргэгчдийн порно бичлэгийг тараах, хувилах нь хориотой билээ.

 

Өнгөрөгч онд тус улсад олон мянган эмэгтэйчүүд нийтийн бие засах газраар үйлчлүүлж байхдаа хууль бус камерийн бичлэгт өртөж, хохирогч болсон юм. 

 

Улмаар олон мянган бүсгүйчүүд "Бидний амьдрал хэн нэгний дур хүслийг хангах хэрэгсэл биш" гэх уриан дор нэгдэж, жагссан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин