Өмнөд Солонгост ажилгүй иргэдийн тоо нэмэгджээ
2019-01-10

Азийн дөрөв дэх том эдийн засагтай Өмнөд Солонгос улсад ажилгүй иргэдийн тоо эрс нэмэгдэж, эрх баригчдын сэтгэлийг түгшээх болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“2020 он гэхэд ажлын байрыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргаж, нийгэмд үүсээд буй хямралыг тайвнаар зохицуулахаар ажиллаж байна” гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас уламжлав. “Ажилгүй иргэдийн тоо оны эхээр нэг хувиар өссөн” гэж Статистикийн хорооноос мэдээлжээ.

 

Улсын хэмжээнд ажил эрхэлж буй нийт иргэдийн тоо өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын байдлаар 26 сая 63 мянгад хүрчээ. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад ажил эрхэлж буй иргэдийн тоо 34 мянгаар өссөн үзүүлэлттэй байна.

 

Ажилгүй нийт иргэдийн 8.6 хувь нь 15-18 насны залуус аж.Ажлын байранд ажиллаж буй иргэдийн ихэнх нь 21-45 насных гэнэ.

 

Хөдөө аж ахуй, худалдаа үйлдвэрлэлийн салбар дахь ажилгүйдлийн хэмжээг буурууулахын тулд үйлдвэрлэлийн салбарт шинэ ажлын байр бий болгох ажил ахиц гарахгүй байгаа нь ажилгүйдэл газар авахад нөлөөлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ААРХАЛ:
https://www.youtube.com/watch?v=van_7U3W5pE&t=1s
2019-01-10