О.Баасанхүү: МАН ажлаа хий
2019-01-10

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Монгол төрийн гацаа АН, МАН-аас болж байгаа. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. УИХ-ын 2016 оны сонгуулиар бүрэн эрх өгсөн. Үндсэн хууль өөрчлөх, УИХ-ыг тараах, ажил хийх гурван эрх өгсөн. Харамсалтай нь МАН-ынхан том, жижиг хулгайчаараа хуваагдаад өөрөө өөрсдийнхөө эсрэг жагсаж байгаад харамсаж байна.

 

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж байна. Үүнийг МАН шийднэ. Би ажил хиймээр байдаг. Ипотекийн зээлийн хүүг буулгамаар байна. Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, “Үндсэн хуулинд өөрчлөлт хийж, төрийн албыг улс төрөөс ангид болго, сонгууулийн статусаа тусгаад өгөөч” гэсэн санал  тавилаа. ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар мөнгө завшсан хэрэг илрээд байна. Я.Содбаатар гэдэг хүн малын хашаа барихаар зээл авсан бол эхнэр нь малын хашаа барьдаг юм байна гэж ойлгоно. Гэтэл мөнгө угаасан, гурван хувиар зээл авчаад ард түмэнд 50-60 хувийн хүүтэй зээл олгож байна. Энэ бол гэмт хэрэг мөн. Би тэмцэнэ.

 

“60 тэрбум”-ын асуудлаар мөнгө өгч ажилд орсон хүн байвал  хандаарай. 50 сая төгрөг МАН-д өгчихөөд ажилгүй ч үгүй, мөнгө ч үгүй болчихооод байна гэж надад хүн хандсан. Ийм хүмүүс байвал надад хандаарай. МАН-ын санхүүг шалгах хэрэгтэй.

 

Хэрвээ М.Энхболд гэдэг хүнийг чөлөөлөхийг хүсч байвал хуулиа батлаад явъя. Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг хэлэлцэн батлаад УИХ-ын даргыг чөлөөл.

 

Тийм учраас МАН-ынхныг ажлаа хий  гэж уриалмара байна хэмээн мэдээлэв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад  хариуллаа.

 

-Та АН-ын санаачилсан УИХ-ыг тараах төсөлд гарын үсэг зурах уу?

 

-Энэ хошин шог жаахан яваг. Энэ чинь хошин шог шүү дээ.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ мэдрэл муут ямар "ажил хийдэг" юм! МАХН-ын дарга болох гэж энэ бяруу тэргээ эвдэж хөөгдчөөд одоо МАХН-ыг "Манай нам" гэж ярихаасаа ичих хэрэгтэй! Хэрвээ МАХН-ын гишүүн бол "Шинэ дээд Үндсэн Хууль"иа л ярьна уу болохоос бус "үндсэн хуулинд өөрялөлт оруулмаар" гэж донгосч явах хэрэг байхгүйшдээ! Энүүнд үнэндээ барих барьц алга юмаа!
2019-01-12
иргэн:
Энэ Баасанхүү чинь Н.Энбаярын хѳлийн хурууны завсарын шиврэнцэр байсан дараа нь Элбэгдорж Хурц нарын баруун зүүн суганы үс байсан одоо Миеэ.Энхболдын салтааны үс болчихсон юм уу.Энэ Эрдэнэт үйлдвэрийн 49-хувийг луйварчидын хѳрѳнгѳ мѳн гээд ард иргэдийн эсрэг кнопдоод байснаа мартаагүй биз.Баасаанхүүг дахин тѳрд бүү гаргаасай ээ бүү үзэгд.Их дурласан хүнийг ардыг бүү удирдуул.Их ѳлссѳн нохойд баас битгий ѳг гэдгиймдаа Баасанхүү.
2019-01-10
ИХ-ын гишүүн:
Дараагийн сонгууль болтол ажил хийхгүй ээ, харин өөр идчих уучих юм харагдана уу.
2019-01-10
Ard:
M. Enkhboldiin hun gedgee ilchilchee bizdee. Hudlaa gar yu gej huurch henii tuluu hor nairuulah gej baigaa boldoo. Ter bolgon ni dandaa butelguitne. Ard tumniihee tald chin unencheer zutgesen bol chi huseeguich ner aldar chini tsuiraitah bailaa. Shunalaa gej...
2019-01-10
Ard:
M. Enkhboldiin hun gedgee ilchilchee bizdee. Hudlaa gar yu gej huurch henii tuluu hor nairuulah gej baigaa boldoo. Ter bolgon ni dandaa butelguitne. Ard tumniihee tald chin unencheer zutgesen bol chi huseeguich ner aldar chini tsuiraitah bailaa. Shunalaa gej...
2019-01-10
Haha:
haha, УИХ тарна гэсэн чинь энэ оймс шээс нь гоожлоо.Ийм л гоожуур байна ш дээ энэ баастай банди.
2019-01-10
мэ овогтын салтааны үс
2019-01-10