Автобустай осолдсон нэг иргэний биеийн байдал хүнд, ухаангүй байна
2019-01-10
Гэрэл зургийг MPA.mn

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг автозамын зорчих хэсэг /Сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан “Юниверс” загварын хүн тээврийн автобус /45 зорчигчтой/ осолдож  хоёр хүн нас барж, 37 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн.

 

Автобусанд зорчиж явсан 45 зорчигчоос 37 иргэнийг  суудлын галт тэргээр Улаанбаатар хотод 01.09-ний өдрийн 08:45 цагт авчирч ГССҮТ-д хүргэсэн. Нийт 37 хүн эмнэлгийн үзлэгт орсноос 20 хүнийг хэвтүүлэн эмчилж, 17 хүнийг 2 дугаар шатлалын эмнэлгийн хяналтанд гаргажээ.

 

Харин биеийн байдал хүнд байгаа Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат иргэн В /64 настай, эрэгтэй, биеийн байдал маш хүнд ухаангүй, орчны харьцаа байхгүй, “Амбу” амьсгалын хэрэгслээр хүчилтөрөгч өгч амьсгалыг дэмжиж байгаа/, Төв аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй, биеийн байдал тогтвортой, ухаантай, орчны харьцаа сайтай, хэвлийн дотуур гэмтэл, дотуур цус алдалттай/ нарыг ар гэрийн 2 хүний хамт 01.09-ний өдрийн 16.50 цагт  Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр Улаанбаатар хотод авч ирж ГССҮТ-д шилжүүлэн өгсөн байна.

 

Иргэн В /64 настай, эрэгтэй, биеийн байдал маш хүнд/ ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Өнөөдөр 06.00 цагт ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн жижүүрийн их эмчээс тодруулахад биеийн байдал маш хүнд, ухаан ороогүй, артерын даралт 112/80, зүрхний цохилт 68, биеийн халуун 37 градус байгаа тухай мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин