Майк Помпео Иракт гэнэтийн айлчлал хийлээ
2019-01-10

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр Ирак улсад гэнэтийн айлчлал хийсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр Иракийн эрх баригчидтай Сири улсаас АНУ-ын цэргүүдийг нутаг буцаах асуудлаар ярилцсан талаар албаны мэдээлэлд өгүүлжээ.

 

Төрийн нарийн бичгийн дарга энэ оны эхний ажлын айлчлалаа Ойрхи Дорнодын орнуудад хийж буй бөгөөд эхний зогсоол нь Ирак улс юм.

 

Майк Помпео нийслэл Багдад хотноо айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Бархам Салих болон Ерөнхий сайд Адел Абдул Махди нартай анх удаагаа биечлэн уулзжээ. 

 

Иракийн тэргүүн "АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ирак эдийн засгийн хямралаа давах хүсэлтэй байна. Мөн алан хядах "Исламын улс" бүлэглэлийн болзошгүй аюул, заналхийллээс хол байх хүсэлтэй байна. Мөн Ирак цаашид АНУ-аас дэмжлэг авах хүсэлтэй байна" гэж мэдэгдэв. 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ оны өмнө Ирак дахь цэргийн бааздаа зочлох үеэрээ мөн тус улсаас цэргээ гаргахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм.

 

Гэхдээ Иракт алба хааж буй нийт цэргийнхээ 50 хувийг нутаг буцаах төлөвлөгөөтэй буйгаа уламжилжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин