Ц.Цолмон: УИХ-ын дарга руу дайрсан

Жагсаалд оролцогчдын төлөөлөл болох есөн хүн Төрийн ордонд орж, УИХ-ын дарга М.Энхболдтой уулзсан. Тухайн уулзалтын үеэр ямар асуудал яригдсан талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргад шаардлага өгсөн. Тухайн шаардлагад тодорхой үндэслэлүүдийг тавьсан. УИХ-ын дарга тэр шаардлагуудын хариултыг бэлдээд, албан ёсоор гардуулж өгөөд, ярилцах төлөвлөгөөтэй орсон. Өмнө нь тавьсан үндэслэл, шаардлагын хариуг албан ёсоор өгье гэж гурван хуудас материал бэлдсэн. 30 хуудас биш. Гэвч УИХ-ын даргын хариу, тайлбарыг хүлээж аваагүй.
Энэ үеэр УИХ-ын гишүүдтэй хамт орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан. Төрийн тусгай хамгаалалтынн ажилтнууд энэ үйлдлийг таслан зогсоосон. Энэ бол Төрийн Ордонд үйлчилдэг хууль дүрмийг зөрчсөн үйлдэл” гэсэн мэдээлэл өглөө.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ