Ерөнхийлөгчийн хуулийг дэмжиж, прокурорын саналыг "шүүсэн" шөнө
2019-01-11

 

 

“Өдөр алдаж шөнө” гэгчийг энэ төрийнхөн үлгэрлэж байна. Өнгөрсөн оны 12 сараас гацаж, гишүүдийн ирц бүрдэхгүй байснаас  шинэ он дамнан хуралдаж чадаагүй УИХ шөнө дөлөөр хуралдаж, ямар нэг шийдвэрт хүрэлгүй завсарлагаар үргэлжлэв.

 

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх  Ерөнхий прокурорын хуулийн хугацаатай санал, УИХ-ын тухай, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл хагаралдсан эрх баригч хүчнийг ирцээ бүрдүүлэн хуралдуулах замыг засч өгсөн гэж болно.

 

Нэг талд УИХ-ын даргыг огцрохыг шаардан,  сонгогчийн элч төлөөлөгчийн үүргээ умартаж, хуралдаандаа оролцохгүй байгаа нэр бүхий 40 гишүүний хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг яаралтай хэлэлцэн,  дэмжин батлах зайлшгүй шаардлага үүссэн гэж болно. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар албан тушаалаас нь чөлөөлөх заалт бүхий энэ төсөл дээрх 40 гишүүний хуулийн гадуурх шаардлагад агаар нэгэн нийцэж байгаа.  

 

Нөгөө талд ЖДҮХС-гаас эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан гэх үндэслэлэээр шалгагдаж байгаа гишүүдээс Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг саналыг Ерөнхий прокурор УИХ-д өргөн бариад хариу шийдвэрээ авах  хуулийн 48 цаг нь нэгэнтээ талийж одсон. Ямартай ч УИХ дахь МАН-ын бүлэг болон Халдашгүй байдлын байнгын хорооны дүгнэлтээр дээрх нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзээд байгаа.

 

УИХ-ын чуулганы  гурван цаг гаруй үргэлжилсэн шөнийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаалчилсан УИХ-ын чуулганы тухай, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.   Хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаар үргэлжилсэн. гишүүн бүр асуулт тавьж, үг хэлснээр үргэлжилсэн. Ингэхдээ улс төр, эдийн засаг, нийгэм, улс орны өнөөгийн асуудал гээд бүхий л зүйлийг хамруулан байр сууриа илэрхийж байлаа. 

 

Ингээд УИХ-ын гишүүдийн хэлсэн үгнээс хүргэе.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Ардчилалаар олсон үнэт зүйлийн нэг нь 76 гишүүнтэй УИХ байсан. Өнөөдрийг хүртэл парламент ардчилсан төрийг авч ирсэн. Харин өнөөдөр эрх баригчдын талцлаас үүдэн төрийг дархлааг сулрууллаа. Би Монгол Улсын ардчиллын үнэт зүйлийг авч үлдэхийн төлөө сууж байгаа. Нэг хүнийг унагахын төлөө хууль оруулж ирж байгааг дэмжихгүй байна. М.Энхболд гэдэг хүнийг огцруулах нь ойлгомжтой. Харамсалтай нь үүний дараа Ардчилсан Монгол Улс байхгүй болох вий гэж айж байгаа. Харин Монголын түүхэнд хар хуудас үлдэх вий гэдгээс айж байгаа. 

 

АН-ын дарга С.Эрдэнэ:

 

-Парламентын ардчиллын эсрэг зүйл яриад сууж байгаад гайхаж байна. МАН-ын даргын хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж орж ирнэ гэж хэзээ ч зүүдлээгүй. МАН-ын санаачилсан хуулийгй АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон хүн барьж орж ирээд АН-ын дарга, УИХ-ын дарга байсан З.Энхболд оруулж ирж байгаад гайхаад байна. Шударга ёс, парламентын ардчилал, олон намын тогтолцоо хаачсан бэ. Нэг хүний засаглал тогтоочихоод хоёр их гүрний дунд хаашаа явах вэ. Монгол төрийн, УИХ-ын дархлаа хаачсан бэ. Эрх мэдэл, албан тушаалдаа хөтлөгдөөд явав уу. Гайхаж байна. 

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-УИХ-д энэ асуудлыг шийдэх эрх нь байгаа. Өнөөдөр хулхидаж болно. Ард түмэн дахиж хулхидуулж, амгалан тайван байх уу. Би 1990 оноос хойш Сүхбаатарын талбайд болсон бүх цуглаан, жагсаалд оролцож, заримыг нь зохион байгуулж байлаа. Өнөөдөр энэ хуулийг хэлэлцээд гаргах хэрэгтэй. ҮАБЗ-өөс энэ хуулийн төслийг хэлэлцэн батлах зөвлөмж гаргасан.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-УИХ-ын чуулганыг шөнө дөлөөр хуралдуулж, энэ хүний сандал, ширээнээс нь буулгах гэж Л.Болд гишүүн яараад байгаа юм. Оруулж ирж байгаа хууль чинь ч гэсэн хүзүү дагаж гуя орж ирж байна. Хууль тогтоох эрх мэдэл ганцхан УИХ-д ханддаг юм. Үл ойлголцол нь үзэн ядалт болсон, цаашдаа хүч түрж байгаа ойлголтоор явахгүй. Хууль зөрчсөн горимын санал гаргаад явж болохгүй. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Битгий мугуйдаад бай. 2008 оны долдугаар сарын нэгний амиа алдсан иргэдийн өмгөөлөгч би. Намайг Хятад гээд байна. Би бол Хятад биш. Гэхдээ Монгол гэж хэлж байгаад Хятадын талд байгаа хүнийг би мэднэ шүү. 30 жил төрд явчихаад гутамшгийг нь мэдрээд сууна гэж юу гэсэн үг вэ. МАН-ынхан энэ асуудлыг маргаашийн дотор хурдан дуусга. 

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Энэ асуудал МАН-ын 64 гишүүн эв зүйгээ ололцох гээд итгэлцэл хоёрхон цагийн дотор байхгүй боллоо. Тэгсэн мөртлөө Л.Болд мэтийн гишүүн хамаагүй. Энэ Л.Болд гишүүн "Өнөөдөр Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар жагсаалыг үймүүлж, 200 хүн авчирч жагсаал үймүүлэх гэж байна. Цуст мөргөлдөөн болвол хариуцахгүй гэсэн. Би шүүхэд хандана. Та Богд банкиндаа мөнгө авсан юм билээ. Мэдрэл чинь зүгээр  үү Л.Болд оо. 

 

УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг огцруулах асуудлыг хэлэлцэхэд Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн түшмэл М.Энх-Амгалан гишүүдийн асуултад хариулахдаа:

 

-Би насаараа хуулийн байгууллагад ажилласан. Аливаа нэг мафи гэсэн зүйл байдаггүй. Би Монгол Улсад мафи байдаг гэж мэдэхгүй. Олон жил хуулийн байгууллагад ажилласан. 1990-ээд оны сүүлээр мафи гэдэг зүйл гарч ирэхийг дөхсөн. Тиймээс ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж бид мафи гэдгийг зогсоосон. Асуудлыг алагчилж үзээгүй хэмээлээ. 

 

ХЗДХ-гийн сайд, Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж:

 

-Хуулийн байгууллагын ажилд саад учруулаагүй гэж гишүүд хэлж байгаа. Хуулийн дагуу зээл олгосон юм билээ. Би Монголын олон шилдэг өмгөөлөгчийг мэднэ. Хүнийг өмгөөлөхийн төлөө явдаг юм. Гэтэл О.Баасанхүү яллагч шиг харагдаад байх юм. Гишүүд зээлийг ном журмын дагуу авсан гэж тайлбарласан. Ерөнхий прокурор асуудал төгсгөлийн шатандаа орж байна гэсэн. Тиймээс шалгалт дуустал гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх бололцоогүй. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, саналаа хэлж байлаа. Харин УИХ дахь АН-ын бүлэг дээрх асуудлаар завсарлага авснаар хуралдаан түр завсарлав. 

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ЖДҮ-д холбогдсон хэрэг нь нотлогдсон гишүүдийг түдгэлзүүлэх нь зөв байна. яагаад гэвэл ундармаа гишүүний тайлбарыг сонсоход хамаг өмч хөрөнгөө хүнд бүрэн өгчихсөн огт хамаагүй болсон мэт мэлзэж байна. хэрэв тийм бол Монгол улсад өмчөө шилжүүлвэл таарна.
2019-01-11
Энхболдын хийсэн нүглийг тэнгэр бурхан аль хэдийн шийтгэж ганц хүүг нь өвчний үүр (ард түмнээс хулгайлсан хэдэн зуун сая төгрөгөөр Aмерикт эмчлүүлсэн гэж байгаа, мөнгөгүй байсан бол аль хэдийн авсанд хэвтэж байх байсан), ганц охиныг нь гахайнаас ч бүдүүн үзээрийн зэтгэр болгосон...одоо л чи зайлахгүй бол ач, зээ нар луу чинь үйлийн үр нь дамжих нь дээ, өөр сонголт үгүй!!! Яг одоо юу хийхийг чинь тэнгэр харж байгаа шүү, итгэхгүй бол толинд өөрийн нүдээ хар чи!!!
2019-01-11
зочин:
одоо Ерөнхийлөгч энэ ЖДҮ гэдэгт холбогдсон бүр хэрэг хийсэн нь нотлогдсон гишүүдийг түдгэлзүүл эсвэл огцруул гээд албан даалгавар УИх, ЗГ-т өгөөсэй.
2019-01-11
Иргүн:
Тендерийн панзчин гэдэг нь үнэн ш дээ.Ховд аймагт хийгдэх ажлуудын бүх тендерийг "Алтайн газрын хүч" гэдэг компани нь авдаг.Аваад ажлаа хийж чаддаггүй,зохиосон зураг төсөл нь гэж арай,арай ...
2019-01-11
Эрдэнэ Эрдэнэбат 2 Ардчилал Ардчилсан намыг нугасалсан, МАНАН мафийн удирдах зөвлөлийн гишүүд Ардчилалыг ярих огт утгагүй
2019-01-11
Данда ноотой гарууд бүр Асар ихээр нь нөжилсөн гарууд сандралдаж байна. Харин баастай хүү бол балиартаад л балиар юмаа яриад л сууж байна
2019-01-11
Тагнуулын байгууллагын мэдээг нягтлах нь зөв байх
2019-01-11
Монгол улс парламентийн засаглалтай улс байсан одоо ерөнхийлөгчийн засаглал руу явж байх шиг бна.Жэнко Хүүк 2 нийлээд дарангуйлал тогтоох юм бна. Дараа нь ШХАБ-д элсэх байх.Тэнд байгаа улсууд бүгд тоталитар дэглэмтэй/Нэг хүний дарангуйлал бүхий Орос,Хятад,Казак,Туркмэн,Киркиз гээд...одоо Монгол гээд/.Тэдгээр улсууд Монгол дахь дэглэмээ алдахгүйг хичээх болно.Бас хүнээ дэмжинэ. Сонгуулийн ардчилал үгүй болно. Дараа нь Дарангуйлагчаас салах гэж цус урсаж магадгүй. Гэхдээ бид босож чадахгүй л дээ... Яацарсан тэнэг ард түмэн бэ Бид чинь ...
2019-01-11
Христчин Баасанхүүг дахин УИХ-ын босгыг бүү алхуул Биш хүн байна шударга дүр эсгэсэн чаралба
2019-01-11
C.Бямбацогт бол тендерийн панзчин
2019-01-11
Иргүн:
Тендерийн панзчин гэдэг нь үнэн ш дээ.Ховд аймагт хийгдэх ажлуудын бүх тендерийг "Алтайн газрын хүч" гэдэг компани нь авдаг.Аваад ажлаа хийж чаддаггүй,зохиосон зураг төсөл нь гэж арай,арай ...
Эргүүлэн татах хэрэгтэй. Их бага гэлтгүй хариуцлага тооцьё.
2019-01-11
prokuror zob yalilaa:
tand amjilt xvcie ulam sain ajillaarai
2019-01-11
С.Эрдэнэ согтуу байна
2019-01-11
Луухаан Д.Эрдэнэбат Монгол төрөөс зайл байрандаа оч байдагтаа бай
2019-01-11
nyamdorj gej hudalch novsh HUULIIN DAGUU AVSAN ZEEL BNA gej yaj helj bnaa. hurdan neg tiishee zailaasaa. khan uuliin KHURD horoolluudad amidardag Uvschuudaa iim medrel muutai huniig songood Uvs nuuraa duulaad suuh goyo baidag uu? uur hun amitan songo l doo
2019-01-11