Трамп АНУ-Мексикийн хил дээр очиж, танилцжээ
2019-01-11

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр албаны хүмүүсийн хамтаар Техас мужтай хиллэх Мексикийн хил дээр очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр сэтгүүлчдэд "Та бүхэн нөхцөл байдлыг харлаа. Одоо хэн зөв ярьж байгааг нь мэдлээ. Мексикийн хилийн дагуу хана барих шаардлагатай байна. Би хэзээ ч өөрийн үйл хэргээсээ буцахгүй. Одоо бид улсаа аврах цаг ирсэн. Хэн нэгнээс болж америкчууд хохирох ёсгүй" гэж хэлжээ. 

 

Хоёр улсын зааглах хана барихад 5.7 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа ба Конграсс дахь Ардчилсан намынхан уг шийдвэрийг хүний эрхийг ноцтой зөрчсөн хэмээгээд, хориг тавиад буй юм.

 

Трампын санаачлагаас болж, АНУ-ын зарим яам, агентлаг 20 дахь өдрөө үйл ажиллагаагаа зогсоож, 800,000 иргэн ажилгүй байна. 

 

Цагаан ордны тэргүүн "Ардчилсан намынхан болон тус намын заавраар миний үйл хэргийг буруутгаж буй хэвлэлийнхэн та бүхэн эх орноо аюулд оруулж байна. Одоо тэнэглэлээ нэн даруй зогсоо" гэж мэдэгдэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Сэтгүүлчидээ:
Манайхан орос дуудлагаар биз англиар нь зөв бичих хэрэгтэй ТЭКСИС муж гэж дуудвал таарна.Та нар АНУ д очоод Техас гэж яривал хэн ойлгохгүй Мексикүүд харууд олноор амьдардаг газар наадахыг чинь такси гэж ойлгоно
2019-01-11