Энэтхэгээс үл мэдэгдэх нунтагтай илгээмж хүлээн авчээ
2019-01-11

Грекийн томоохон их, дээд сургуулийнханд үл мэдэгдэх нунтаг бодистой дугтуйнууд ирсэн талаар "www,indiatimes.com" сайт мэдээллээ. 

 

 

Энэ талаар тус улсын Иргэний хамгааллын газраас мэдэгдэж, албан ёсоор хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн гэв. Уг илгээмжийг 12 их сургууль хүлээн авчээ. 

 

"Шуудангаар ирсэн нунтаг бодисыг улсын төв лабораторид хүргэж, шалгаж эхлсэн ба удахгүй ямар зориулалттай нь тодорхой болно. Эдгээр шуудангуудыг Энэтхэгээс илгээсэн байж болзошгүй, шалгаж байна" гэж албаныхан уламжилжээ. 

 

Эгейн их сургуулийн байрнаас цагаан нунтаг хийсэн илгээмжийг илрүүлсэн аж. Албаныхан уг илгээмжийг аюулгүй болгосон гэнэ. 

 

Грекээс гадна Австрали дахь 38 орны төлөөлөгчдийн газарт мөн үл мэдэгдэх нунтагтай илгээмж ирсэн юм. 

 

Мөн АНУ-д өнгөрөгч онд тус улсын нөлөө бүхий эрхмүүд мөн хуурамч тэсрэх бөмбөг хийсэн илгээмж хүлээн авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин