Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
2019-01-13

Өнөөдөр Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөр тохиож байна.


Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. 


Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулан хүндэт харуул жагсан, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн марш эгшиглүүлэв. 


Мөн уламжлал ёсоор Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 үндэсний бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цоцгцолборт болох юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.    

Shuud.mn
Сонин хачин
2000 онд УБ-хотод шинэ барилга гэвэл зөвхөн шинэ төгөл хороолол, эрэлийн байр хоёр байлаа. Бусад газар ямар ч шинэ барилгагүй хот сэлүүхэн хот шиг хот байсан юм. Одоо харин юу болов? Хамаг чөлөөтэй скуэйр гэрдэн ногоон бүсүүдийг бүгдийг нь барилга болгосон, байрнуудын зай завсарыг битүүлсэн бөгс эргэх зайгүй. Тусгаар тогтноогүй гренландыг тооцохгүйгээр хамгийн хүн амын нягтшил багатай оронд ийм инээдмийн жүжиг цамнаж байна. Үүний хар гайгаар зам талбай өргөсөөгүй, хөдөөнөөс иргэд дураар ирэн УБ хотын экологийн даац хэтэрлээ. Агаараа сана. Энэний буруутан хэн юм Энхболд. Энийг УБ-д 2000 оноос хойш байсан хотын байтугай хөдөөний хүн ч мэднэ.
2019-01-13
Миеэ бүр зөнөчихсөн сард 2 удаа цэцэг өргөлөө
2019-01-13