Цагдаагийн хурандаа нар архидан согтуурч, нэгнээ гэмтээжээ
2019-1-14

Цагдаагийн хурандаа нар архидан согтуурч, нэгнээ гэмтээсэн хэрэг энэ сарын 12-13-нд шилжих шөнө гарчээ. Хэвлэлд гарсан мэдээллээр ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн хурандаа н.Отгонжаргал нар нэгнийдээ согтууруулах ундаа хэрэглэж байгаад хоорондоо маргалдан зодолдож, улмаар нэгнээ гэмтээсэн байна.

 

Тэд хоорондоо хувийн шинжтэй маргаанаас болж зодолдсон гэх мэдээлэл байна. Мөн хэргийг цагдаагийн удирдлагын зүгээс ихэд нууцалж буй гэнэ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
http://www.shuud.mn/a/499760
2019-01-14
Болд:
Ажилаас нь халаач ээ. Мэдлэг боловсролтой Өчнөөн залуус байна шүү дээ.Хатуу хариуцлага тооцохгүй бол Монгол дампуурлаа
2019-01-14