Хотын дарга хутгалуулж, хүнд гэмтжээ

Польшийн Гданьск хотын дарга Павел Адамович өчигдөр халдлагад өртсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Хотын дарга тус улсад хамгийн томд тооцогдох хандивын арга хэмжээнд оролцож байхдаа хэвлий хэсэгтээ хутгалуулсан талаар албаныхан уламжлав.
Өдгөө 57 настай Адамовичийг яаралтай орон нутгийн эмнэлэгт хүргэсэн ба биеийн байдал нь муу байгаа гэнэ.
Хотын дарга үг хэлж байхад В.Стефан гэх 27 настай эрэгтэй тайзан дээр гарч ирж "Сайн уу. Намайг Стефан гэдэг. Би хилс хэрэг хүлээж, маш их тамлуулсан. “Иргэний индрийнхэн” намайг тамлан зовоосон учраас хотын даргаа үхэх учиртай" гэж хэлээд, хотын даргыг хутгалсан байна.
Цагдаагийнхан гэмт этгээдийг амьдаар нь баривчилж, байцаалт явуулж эхэлжээ.
Павел Адамович 2007-2015 оны хооронд төр барьж байсан “Иргэний индрийнхэн” намын гишүүн байсан ба хэдэн жилийн өмнө намаасаа гарч, улмаар орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшиж, Гданьск хотын даргаар сонгогдсон аж.
Ерөнхийлөгч Анджей Дуда болно Дотоод хэргийн сайд Йоахим Брудзиньский нар хотын даргад тохиолдсон үйл явдалд харамсч буйгаа илэрхийлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ