"The Voice Of Mongolia" Азийн шилдэг энтертайнмент нэвтрүүлгээр шалгарав
2019-1-14

 

"Монгол HD" телевиз анх удаагаа Азийн телевизийн наадамд уран бүтээлээрээ дөрвөн номинацид нэв дэвшүүлэн өрсөлджээ. Тодруулбал "Шилдэг энтертайнмент нэвтрүүлэг" номинацид "The Voice Of Mongolia", "Шилдэг асуулт хариултын нэвтрүүлэг" төрөлд "Төрөх өрөөний тоглоом", "Шилдэг реалити шоу" төрөлд "Шарк Танк", "Шилдэг нутагшуулсан контент" төрөлд "The Voice Of Mongolia" нэвтрүүлэг тус тус нэр дэвшив.

 

Уг наадмаас "Монгол" телевиз хоёр номинацийн шилдэгт шалгарсан бөгөөд "Шилдэг энтертайнмент" нэвтрүүлгийн төрөлд "The Voice Of Mongolia" нэвтрүүлэг Тайван болон Индонез, Хонконгийн шилдэг бүтээлүүдтэй өрсөлдөж шилдгийн шилдэг энтертаймент нэвтрүүлгээр шалгарчээ. Мөн "The Voice Of Mongolia" нэвтрүүлэг "Азийн шилдэг нутагшуулсан контент"-оор Энэтхэг болон Тайланд улсын шилдгүүдтэй өрсөлдөн, шилдгээр шалгарсан байна.

 

Шагналаа гардан авсны дараагаар "Монгол HD" телевизийн стратеги, бодлого, төлөвлөлт хариуцсан дэд захирал Г.Бат-Эрдэнэ "Хамт олноороо бахархаж байгаагаа хэлмээр байна. Түүнчлэн бүх үзэгч нартаа баярлалаа. Бид энэ үдэш Монгол хүн гэдгээрээ үнэхээр их бахархаж байна" гэв. 

 

Азийн телевизийн наадмын шилдгүүдийг Ази тивийн өнцөг булан бүрээс сонгогдсон 60 шүүгч тодруулдаг бөгөөд сонгон шалгаруулалтад олон улсын аудитын "PWC" агентлаг хяналт тавьдаг байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
mudag zaluus unheer hudulmurch um
2019-02-02
zochin:
мундаг бна. Баяр хүргэе.
2019-01-17
zochin:
ter avgai horvoog.n tharai muut.n tuuli bna da buduun goimon hen be
2019-01-14