Сэрэмжлүүлэг: Гахайн мялзан өвчин илэрч, хурдацтай тархаж байна
2019-01-14 15:26

Монгол Улсын хэмжээнд Булган, Төв, Дундговь зэрэг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин илэрч хурдацтайгаар тархаж байгаа тул энэхүү өвчний халдварыг авахгүй байхын тулд гахайн мах хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

 

Тус өвчин илрэхдээ гахайн биеэр нь хөх өнгийн толбо гарах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг анхлан илэрдэг ба гахайнаас гахайнд халдварладаг.  Ингэхдээ хүн тээгч болж өвчнийг халдаах боломжтой байдаг аж.  Иймд гахайн мах, өөх агуулсан түүхий болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ сайтар анхаарч, бүрэн гүйцэд болгож хэрэглэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гахай гэхлээр манайхан тоохгүй байгаа байх. Гахай тахиа үржүүлэхэд ариун цэврийн дээд зэргийн дэглэм хэрэгтэй байдаг. Гахай маллагч, гахай тус бүрдээ хорио цээртэй холилдохгүй, гадны хүн амьтан ойртуулахгүй байх ёстой. Аягүй бол манайхан магтуулах гэж баахан хүн амьтанд үзүүлдэг байх.
2019-01-15