Хутгалуулсан хотын дарга нас баржээ

Польшийн Гданьск хотын дарга Павел Адамович өчигдөр, хандивын арга хэмжээнд оролцож байхдаа хэвлий тус газраа хутгалуулсан билээ.
Албаныхан хотыг даргыг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч тэрээр 57 насандаа нас барсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Хотын дарга үг хэлж байхад В.Стефан гэх 27 настай эрэгтэй тайзан дээр гарч ирж "Сайн уу. Намайг Стефан гэдэг. Би хилс хэрэг хүлээж, маш их тамлуулсан. “Иргэний индрийнхэн” намайг тамлан зовоосон учраас хотын даргаа үхэх учиртай" гэж хэлээд, хотын даргыг хутгалсан байна.
Цагдаагийнхан гэмт этгээдийг амьдаар нь баривчилж, байцаалт явуулж эхэлжээ.
Павел Адамович 2007-2015 оны хооронд төр барьж байсан “Иргэний индрийнхэн” намын гишүүн байсан ба хэдэн жилийн өмнө намаасаа гарч, улмаар орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшиж, Гданьск хотын даргаар сонгогдсон аж.
Ерөнхийлөгч Анджей Дуда болно Дотоод хэргийн сайд Йоахим Брудзиньский нар хотын даргын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн бол хотын иргэд төв талбайдаа цугларч, хотын даргадаа хүндэтгэл үзүүлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ