Нобелийн шагналтан амнаасаа болж, нэр хүндтэй шагналуудаа хураалгав

img

Анагаах ухаан, физиологийн салбарт Нобелийн шагнал хүртэж байсан Жеймс Уотсон арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан түүнээс нэр хүндтэй цолыг нь хураан авахаар болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Уг шийдвэрийг АНУ-ын “Cold Spring Harbor” лаборатори гаргажээ. Эрдэмтнээс "Оливер Грейс"-ийн нэрэмжит хүндэт профессор, гавьяат удирдагч гэх цолуудыг нь хураан авч, донгоджээ. 

 

Өдгөө 90 насыг зооглож буй эрдэмтэн  “PBS” телевизээр цацагдсан баримтат киноны үеэр "хүний оюуны чадавхи удам угсаатай нь холбоотой" гэж мэдэгдсэн байна.

 

Түүний онол ямар ч баталгаагүй гэж “Cold Spring Harbor” лаборатори үзэж, дээрх шийдвэрийг гаргажэжэ. 

 

Тус лаборатори мөн 2007 онд эрдэмтнийг ямар ч нотолгоогүй мэдэгдэл гэж буруутгаж, захиргааны ажлаас нь чөлөөлсөн түүхтэй.  Тухайн үед эрдэмтэн “Sunday Times” сонинд  “Африкийн оршин суугчдын оюуны чадамж нь Европынхтой нийцэхгүй гэдгийг туршилт харуулдаг” гэж ярьжээ. 

 

Жеймс Уотсон  1953 онд Фрэнсис Крик, Морис Уилкинс нартай хамтран "ДНХ"-гийн молекулын бүтцүүдийг нээсэн юм. Эрдэмтэд есөн жилийн дараа Нобелийн шагнал хүртжээ. 

 
Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

he is true
2019-01-16
khar:
Ta nar shatarchin khariig uzsenuu. Esvel porno khariig
2019-01-15
TR:
амнаасаа ч болоогүйлдээ. энэ эрдэмтэн үнэн л юм хэлсэн. гэсэн хэдий ч үнэн хэлсэн хүнд үхэр хүртэл өшөөтэй байдаг биздээ тэрэн шиг л....
2019-01-15
Үнэн л юм хэлсэн бна мулгуу хүмүүс шийтгэсэн ньхарамсалтай
2019-01-15
Үнэн л юм хэлсэн бна мулгуу хүмүүс шийтгэсэн ньхарамсалтай
2019-01-15
Нэрд гарсан хар эрдэмтдийг мэдэхгүй л юм бна.
2019-01-15
уул нь үнэнштэ
2019-01-15