Лос Анжелесын 33 мянган багш АЖИЛ ХАЯЖЭЭ
2019-01-15

АНУ-ын Лос Анжелес хотод үйл ажиллагаагаа явуулах сургууль, цэцэрлэгийн багш нар өнөөдөр ажил хаялт зохион байгуулж, жагсч буй тухай "www.wsj.com" сайт мэдээллээ.

 

 

"Энэхүү жагсаалд 33 мянгн багш нэгдсэн" гэж  орон нутгийн хэвлэлийнхэн дамжуулав. 

 

Багш нар цалингийн хэмжээг нэмж, сургалтыг орчинг сайжруулахыг эрх баригчдаасаа шаарджээ. Уг жагсаалаас үүдэж, өнөөдөр 480 мянга гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадалгүй гэртээ өнжиж байна. 

 

Тус хотын багш нар 30 жилийн өмнө буюу 1989 онд жагсч, эрх баригчдаасаа цалин нэмэхийг шаардсан аж.

 

Лос Анжелес хотын багш нарын жилийн дундаж цалин 74-75 мянган ам.доллар гэнэ. Багш нар "Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний багш нар ядуусын эгнээнд шилжлээ" гэх лоозон барьцгаажээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Hogiin mongoltoi buu haritsuul
2019-01-16
гайгүй л харагдаж байна даг
2019-01-15
Зочин:
жилийн 74-75 мянган USD LA д бол боломжийн дундажаас арай дээгүүр л цалиншд ямар SAN д амьдарч байгаа биш
2019-01-15
МОНГОЛ АМЕРИК ХОЁР АДИЛХАН Ч ЮМ УУ. ТРАМП, ЭНХБОЛД ХОЁР БАС АДИЛ УУ
2019-01-15