Жүжигчин О.Дөлгөөн "Хувьсал"-ын У.Уранчимэгтэй хамтарчээ
1-15

 

“Хувьсал” продакшны зургаа дахь дэлгэцийн бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Уг киноны гол дүрд өдгөө АНУ-ын урлагийн сургуульд суралцаж буй жүжигчин О.Дөлгөөн тогложээ.

 

Жүжигчин О.Дөлгөөний хувьд өмнө нь “U film” студийн уран бүтээлчид, жүжигчин СТА Г.Ундармаагийн найруулсан “Single Ladys” киноны гурван ангид тоглосон. Энэ удаад “Хувьсал” продакшны ааштай, авьяастай найруулагч гэгдэх МУГЖ У.Уранчимэгийн ерөнхий найруулагчаар ажилласан хайр, уучлалын тухай өгүүлэх кинонд гол дүр бүтээжээ.

 

Өдгөө АНУ-д гэр бүлийн хамт амьдарч буй олноо “хөөрхөн Дөлгөөн” хэмээн хайрлагдсан түүний дараагийн гол дүртэй тун удахгүй танилцах нь ээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин