Ким Чен Ун руу илгээсэн ЗАХИА
2019-01-16

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч зургаадугаар сард Сингапурт уулзсан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун руу захиа илгээсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Ерөнхийлөгчийн Пхеньян руу илгээсэн захиа тун НУУЦ-ын зэрэглэлтэй гэж "CNN" агентлаг мэдээлж, Тун удахгүй дараагийн уулзалт болох нь тодорхой байна" гэв. 

 

Трамп "Хоёр улсын дунд өрнөж буй маргаанаа эцэслэж, амлалтынхаа хүрээнд цөмийн хөтөлбөрөө зогсоох хэрэгтэй" гэж бичсэн талаар ойрын эх сурвалж өгүүлжээ.

 

ТРАМП-КИМ нарын хоёр дахь саммит уулзалт ирэх сард Вьетнамын Ханой хотноо зохион байгуулагдах өндөр магадлалтай байна. 

 

Вьетнамын эрх баригчид саяхан албан ёсоор уг түүхэн уулзалтыг зохион байгуулах хүсэлтээ тавьсан юм. 

 

Пхеньяны тэргүүн 2019 оны анхны мэдэгдэлдээ АНУ манай улсын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээгээ нэн даруй цуцлахгүй бол цөмийн хөтөлбөрөө дэлгэрүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх болно" гэж мэдэгджээ.

 

Тэрбээр мөн БНХАУ-д айлчлал хийж, Ерөнхийлөгч Си Зиньпинтэй уулзсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин