Террористууд тансаг зэрэглэлийн зочид буудалд халджээ
2019-01-16

Кенийн нийслэл Найроби хотын төвд байрлах тансаг зэрэглэлийн "DusitD2" зочид буудал руу террорист этгээдүүд халдсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Амиа алдагсдын тоо тодорхойгүй байна. Таван одтой "DusitD2" зочид буудал 101 өрөөтэй юм. 

 

 

Уг халдлагын улмаас зургаан хүн амиа алдаж, олон хүн бэртжээ. Зочид буудлын дэргэдэх оффисууд мөн халдлагад өртсөн ба олон дэлбэрэлт болсон байна. 

 

Халдлагын хариуцлагыг Сомали улсад төвтэй алан хядах "Аль Шабааб" бүлэглэл хүлээсэн аж. Тус бүлэглэл мөн 2013 онд Кенийн их дэлгүүрт халдаж, 80 хүний аминд хүрчээ. 

 

Засгийн газрын газрын хэвлэлийн алба "Цогцолборыг хамгаалалтад авч, армийнхан ойр орчимд эргүүлж хийж байна" гэж мэдэгджээ. 

 

"Амиа алдагсдын дунд АНУ-ын иргэн бий" гэж АНУ-ын Төрийн Департаментаас уламжлав. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин