Цаазын ял сонссон Канад залууд өршөөл үзүүлэхийг хүсчээ
2019-01-16

БНХАУ-ын Ардын шүүх Канад улсын иргэн Роберт Ллойд Шелленбэргийг улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн хэмээн буруутгаж, цаакзын ял оноосон билээ.

 

 

Тэрбээр 2015 оны есдүгээр сард 200 кг орчим метамфетамин хэмээх бодис Хятадын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Түүний бүх хөрөнгийг хураан авах шийдвэр гаргасан байна. 

 

Тэгвэл Канадын эрх баригчид цаазын ял сонсоод буй иргэнд нь өршөөл үзүүлэхийг хүссэн талаар "Ройтерс" агентлаг дамжууллаа.

 

Энэ талаар Канадын Гадаад хэргийн сайд Христя Фриланд мэдэгдсэн байна. Сайд өчигдөр Квебек мужид айлчлах үеэрээ "БНХАУ-ын эрх баригчдаас хичээнгүйлэн гуйж байна. Канадын иргэнд өршөөл үзүүлж, ялыг нь хөнгөлж өгөхийг хүсч байна. Та бүхэн шийдвэрээ эргэн хараасай хэмээн найдаж буй" гэж хэлжээ.

 

"Уг асуудлаар Канад албан ёсоор БНХАУ-д хүсэлт гаргасан" гэж сайдын мэдэгдлийнхээ үеэр онцлов. 

 

 Хотын шүүхээс түүнийг буруутай хэмээж, 15 жилийн хорих ял, 150 мянган юанийн торгууль ноогдуулсан юм. Тэрбээр шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй гэдгээ мэдэгдэж, Ляонинь мужийн ардын дээд шүүхэд давж заалджээ. Уг шүүхээс түүнд оноосон ялыг хөнгөн хэмээн үзэж, дахин шүүх шийдвэр гаргасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин