Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрийн албан хаагчдад өгсөн ҮҮРЭГ, САНУУЛГА

img

Засгийн газрын 2019 оны анхны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр (2019.01.16) боллоо. Энэ хуралдаанд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд, төрийн байгууллагуудын дарга нар оролцов.

 

Энэ хуралдаанаар Засгийн газар 2018 оныг сахилга, хариуцлагын жил болгон зарласан  ажлын үр дүнг хэлэлцэв. Энэ ажлын хүрээнд төрийн албаны сахилга хариуцлага тодорхой хэмжээгээр сайжирснийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэлж байна. Харин Засгийн газар 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлаж, тогтоол гаргалаа.

 

 

Энэ хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн байгууллагын удирдлага, албан хаагчдад 15 үүрэг даалгавар өгч, хэрэгжилт, үр дүнг нь эргэн шалгахаа санууллаа.

 

1.  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, үр дүнтэй дуусгах.  Нэн ялангуяа газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, дулааны цахилгаан станц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг,Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай,авто зам, дэд бүтцийн байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарах

 

2.  Төрийн байгууллага бүр төсвийн сахилга бат, хариуцлагыг чанд сахиж, ард түмний татварын мөнгийг үр ашиггүй, хэмнэлтгүй зарцуулдаг байдлыг таслан зогсоох. Орон тоо хэтрүүлэх, онц шаардлагагүй байхад гадаад, дотоод явах, зугаалах, бизнес ангиллаар нисэх, төрийн машин унааг хувьдаа ашиглах, шаардлагагүй худалдан авалт хийх зэрэг тэвчиж болох бүх зардлыг хэмнэх

 

3.  Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан төрийн бүх шатны байгууллага шударга ёс, сахилга, хариуцлагаа чангатгаж, иргэдэд төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод нээлттэй, шударга, авлигагүй, алагчлалгүй, тэгш хүртээмжтэй хүргэх

 

4.  Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, тогтвортой байдлыг хангаж, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулан, нийгмийн баталгааг нь бэхжүүлэх чиглэлээр байгууллага бүр тодорхой, үр дүнтэй ажил зохион байгуулах 

 

5.  Төрийн ажлыг тунгалаг, олон түмний хяналтад байлгах зорилгоор төрийн байгууллагын мэдээлэл, шийдвэр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ил тод нээлттэй болгож,  нэг цонхны цахим үйлчилгээг нэвтрүүлэх

 

6.  Төрийн албаны залуу боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэн, ажлын ур чадвар, дадлага туршлага, ажилласан жилийг харгалзан шатлан дэвшүүлэхэд төрийн байгууллага бүр анхаарах

 

7.  Батлагдсан орон тоо хэтрүүлдэг нийтлэг дутагдал байгаад дүгнэлт хийх.  2019 онд төрийн бүх шатны байгууллагад чиг үүргийн болон ажлын байрны шинжилгээ хийж, албан хаагчдын чиг үүрэг, ажлын байрны давхардал, хийдлийг арилгах

 

8.  Төрийн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоо хангалтгүй, зарим байгууллагын бүтэц, зохион байгуулалт үндсэн чиг үүрэгтэйгээ таарахгүй, давхардал, хийдэлтэй байгааг нэн даруй засах 

 

 

9.  Төрийн өндөр албан тушаалтан бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, бэлгийн дарамт үзүүлэх, эрхшээлдээ оруулдаг байдлыг таслан зогсоож, бусад албан хаагчийн ажилд нөлөөлж саад болох,хууль бус үйлдэл хийх үүрэг, даалгавар өгөх зэрэг ёс бус үйлдэл гаргахгүй байхад онцгой анхаарах

 

10.Төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг тухайн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй сайн уялдуулан хуульд заасны дагуу дахин боловсруулж,ажилтнуудын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, сайн ажилласныг нь урамшуулан, муу ажилласанд нь хариуцлага тооцож байх

 

11.Ажилтан, албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажлаа чанартай, үр дүнтэй хийх, ажлын байрны дэг журмыг чанд мөрдөн ажилладаг болгох

 

12.Хууль тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажил цалгардуулсан, албан үүргээ гүйцэтгэж байхдаа болонажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, бүдүүлэг зан авир гаргасан бол хариуцлага тооцож байх

 

13.Шатлан дэвшүүлэх “мерит” зарчмийг баримтлан төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс ангид, ил тод нээлттэй байлгаж, хууль дээдлэн чанд мөрдөх, шударга ёс, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулан бүх байгууллагад  сургалт зохион байгуулах

 

14.“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ, хийгдэх ажлуудыг үр дүнтэй зохион байгуулж, хэрэгжүүлэх

 

15.Төрийн албаны удирдах ажилтнууд байгууллага, нутаг дэвсгэртээ хууль, журам нэн тэргүүнд хэрэгждэг байх соёл тогтоож, өөрсдөө сахилга, ёс зүйгээрээ байгууллага, албан хаагчдаа манлайлж ажиллахыг үүрэг, чиглэл болголоо.

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
erchim hychnii yam gej neg hachin gazar baina, hariuzsan ulsiin tosviin, tosliin gazruud ni hamaatan sadan tanil talaa l ajild avdag,,,,tegeed yrgelj hoorondoo temzeldej bie binee shahaj gargadag , arhidaj zodolddog,,,,deegyyrh gazruud ni iim hymyysee buzaagaad l ajild avdag estoi ulsiin horongoor toglodog gazruud baina, zov ajlaa hiij baigaa hymyysiig bainga shahaj, solidog estoi hogiin tosol nertei gazruudiig hyanaj shalgaj ajilluulah heregtei l baih um
2019-01-16
od:
Xurelsux saidaa xudulmuriin xuulindaa uurchlult oruulaachee xudulmuriin nasig 40 nasnaas deesh gargaj uguuchee xaa saigui nas zaagaad id xudulmurin turshlagatai jinxen ajil xiideg xumuusee ene niigem xaagaad boogood bxiin.35 doos nasnii xumuus ajil xiidegui ymaa ymarch ajliin turshlaga bxgui zalxuu xiie gesen setgel gargadaguimaa.Ter Singapore zuun aziin ornuudad id 40- 60 nasnii ajliin turshlagatai xumuus ajillaj uls ornixoo xugjild nemer oruulj bna.Zarim ornuudaaas jishee avch xun ardaa ajil turultuu bolgoj zuv bodlogoor uurchlult xiimeer bnaa
2019-01-16
Zochin:
Zarim neg khumuustei khariutslaga tootsokh kheregtei shuu dee ene abaari gargasan erchim khuchnii said ni onoodor alga ene nokhoriig bol ekhleed solikh kheregtei bas bus aimgiin darga nar bna daa khelsen ug ni mash zob l yum ayrilaa daa
2019-01-16