Эмч нарын цалинг 122-270 мянган төгрөгөөр нэмлээ
2019-01-16 12:25

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гаргалаа. 2018 оны 9 дүгээр сарын нэгнээс төрийн албан хаагчдын цалин найман хувиар нэмэгдсэн. Энэ үеэр сувилагчдын цалинг 30 хувиар нэмсэн. Ингэснээр сувилагч нарын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдсэн.

 

 

Харин өнөөдөр эмч нарын цалинг нэмж, цалингийн шатлалын 6-7-д хүргэлээ. Энэ нь 21.3-47.1 хувиар буюу 122-270 мянган төгрөгөөр эмч нарын цалин нэмэгдэнэ гэсэн үг юм. 

 

Мөн сонсгол засагч, дүрс оношлогооны техникч, хоолзүйч, эм найруулагч, сэргээн засахын мэргэжилтэн, эмгэг судлалын туслах ажилтан, эрүүл мэндийн техникч нарын цалинг нэмэв. Үүнээс гадна түргэн тусламжийн 511 жолоочийн 400 гаруй мянган төгрөгийн цалинг 142 928 төгрөгөөр нэмэв. Ингэснээр эрүүл мэндийн салбарын 8696 хүний цалингийн шатлал ахилаа. Үүн дээр ажилласан жил, үр дүн нэмэгдэхээр эмч нар нэг саяас дээш төгрөгөөр цалинжина гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өглөө.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Suvilagchiin tsalin ???????:
Suvilagchiin tsalin nemegdeed 450000 tygreg bolloo,GAAX TYi
2019-01-16
ZOCHIN:
UNEN BH BOLTUGAI
2019-01-16
ай мэдэхгүй
2019-01-16
irgen:
tetgever 30-aar nemsen genuu bolio
2019-01-16
abcan xoinoo l itgie
2019-01-16