С.Чинзориг:Төрийн албан хаагчдын дундаж цалин 915 мянган төгрөг болно
1-16

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр:


-Засгийн газрын хуралдаанаар цалин, тэтгэвэр нэмэхтэй холбоотой шийдвэр гаргалаа. Засгийн газар цалин нэмэхтэй холбоотой 2019 оны төсөвт 267 тэрбум төгрөг тусгуулсан. Төрийн албан хаагчдын шийдвэр гаргахад эдийн засгийн өсөлтийн үр дүн нөлөөлж байгаа. 191 мянган төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж 8  хувиар нэгдүгээр сарын нэгнээс нэмэгдүүлнэ. Ингэхдээ багш, эмч нар дээр ангилал, зэрэглэлийг нь шинэчлэх арга хэмжээ авсан. Үүний үр дүнд төрийн албан хаагчдын дундаж цалин 915 мянган төгрөг  болж 2016 оныхоос 21.6 хувиар нэмэгдэж байна. 

 

Тэтгэвэр авч байгаа 280 мянган ахмадууд байна. Хоёрдугаар сарын нэгнээс бүрэн тэтгэвэр 30 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлсэнийг 270 мянган төгрөг болгоно. Тэтгэврийн дундаж хэмжээ 370 мянган төгрөг хүрч байна. Халамжийн тэтгэвэр амьжиргааны түвшингээс доогуур тогтоогдож ирсэн. Үүнийг засч, халамжийн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлж, 155 000 төгрөг байгааг 174 мянган төгрөг байхаар тогтлоо. 

 

ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 


-Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийтдээ хэдэн төгрөг зарцуулах вэ?


-Цалин нэмэгдүүлэх эх үүсвэрт 267 тэрбумыг, нийгмийн даатгалаас тэтгэвэр нэмэхэд 117 тэрбум нийтдээ цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 400 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүний эх үүсвэрийг 2019 оны төсөвт тусгасан.

 

-Дундаж цалин 900 мянган төгрөг боллоо. Энэ нь хувийн хэвшлийг хөлдөө чирч байгаа юм биш үү?

 

-Инфляцийн түвшин 8.1 хувьтай байна. Бид цалингаа 8 хувиар өсгөх шийдвэр гаргаж байгаа. Энэ нь инфляцид нөлөөлөхгүй. Засгийн газар шатахууны үнийг бууруулах арга хэмжээ авч байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоож байх ёстой. Хувийн хэвшлийнхний цалинг нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн учир хүндрэл учруулахгүй байх. 

 

-НДШ нэмэгдсэн. Цалингийн нэмэгдэл үр дүнгээ өгөх үү?

 

-НДШ нэмэгдсэн. Ингэснээр цалинг нэмсэн үр дүн гарахгүй гэж ойлгож болохгүй. 

Н.Энх


 

Shuud.mn
Сонин хачин
Зочин ард:
Та ард олно мангуу тэнэг гэж бодоод байнаа даа сайдаа. 10 жил ажилласан төрийн албан хаагч ч ийм цалин авахгүй шүү дээ. та нарын тогтоосон цалингийн сүлжээгээр явбал үхэхийнхээ өмнө чиний яриад байгаа 900 мянгад хүрээд тэтгэвэртээ гарна 400 мянгын тэтгэвэр авна
2019-01-17
pkkm:
Яах гэж ингэж худлаа ярьж байдаг байнаа хаана тэгж 900 мянга болчихоо вээ ичиж үхмээр худлаа яринаа хэдэн том дарга нарын чинь цалин л хэт том учраас ийм юм худлаа гаргахад хүргэж байна. 170 мянган төрийн албан хаагчийн 85 хувь нь 500 мянган төгрөгний дундаж цалинтай өлсөж цангаж байна. 15 хувь нь өндөр цалинтай дээр нь хахууль авдаг гээд боддоо
2019-01-17
55555555:
Яг үнэн худалчид яаж ч ярьсан ялгаагүй юм гэнэлээ
Zochin:
Dandaa yah gej hudlaa hutsaj bdiin. Dundaj tsalin 500 bga shuu. Bitgii darga nariinhaa tsalingaar bodood hudlaa hutsaj bai.
2019-01-17
ENKHEE:
AJIL HIIVEL AM TOSDONO GEJ UNEN UG SHUUU
2019-01-16
гэхдээ эмч багш нар 500₮:
Дарга нарын цалин өндөр учир дундаж нь өндөр гараад байгаа шүү дэ ? Шодрогос хаана байна
2019-01-16