Сири дэх америк цэргүүд халдлагаар амиа алджээ
2019-01-17

Сирийн Манбиж хотноо террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Амиа золиослогч этгээд зоогийн газарт нэвтэрч, улмаар амиа егүүтгэжээ.

 

 

Халдлагын улмаас 10 гаруй хүн амиа алдсан гэнэ.

 

“Амиа алдагсдын дунд АНУ-ын хоёр цэрэг, хоёр гэрээт ажилтан” гэж Пентагоны хэвлэлийн албанаас уламжлав.

 

Алан хядах “Исламын улс” бүлэглэл халдлагын хариуцлагыг хүлээж, “Энэ бол дөнгөж эхлэл” гэж сануулжээ.

 

Террористууд АНУ, Курд болон Арабын цэргийн албан хаагчид Манбиж хотноо эргэн ирж, цэргийн ажиллагаа явуулах болсонд дургүйцлээ илэрхийлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ALLAH:
Zow Muusain YANKUUD
2019-01-17