Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
2019-01-17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү "Өчнөөн хүүхдүүд өвдөж, өчнөөн эхчүүд уйлж байна. Агаарын бохирдол асуудлаар Засгийн газраас асуулга асууж, хэлэлцмээр байна. Эдгэрдгүй вирус түгшүүрийн байдалтай байна. Ардын намын хэрүүлээс болж өчнөөн асуудал хойшиллоо. Энэ асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах саналтай байна" гэсэн бол УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дарааллаас түр хойшлуулж өгмөөр байна. Засгийн газар дээр дахин хэлэлцэх юм" гэлээ. УИХ-ын дарга М.Энхболд: 

 

-ҮАБЗ агаарын бохирдлын асуудлаар УИХ-д мэдээлэлэ хийж ярилцахаар байлаа. Гэвч энэ мэдээлэл хоёр долоо хоног хойшилсон. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаас УИХ хуралдаж чадаагүйгээс хэлэлцэх асуудал хоёр удаа хойшиллоо гэсэн бичиг ирүүлсэн. 

 

Д.Сумъяабазар гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулаад олонхи нь дэмжсэн энэ асуудлыг хойшлуулж болно. Учир нь хэлэлцэгдээд явж байгаа асуудал хэмээн хариулав. Ингээд горимын  санал хураалтаар гишүүдийн олонхийн саналаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хаслаа. 

 

Мөн УИХ дахь АН-ын бүлэг бичиг ирүүлжээ. Уг бичигт "АН-ын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаатай АН-ын гишүүнлэлээс хасах тухай АН-ын шийдвэр гарсан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын бүлгийн гишүүнээс хасч өгнө үү" гэснийг УИХ-ын дарга танилцууллаа. 

 

Ингээд УИХ-ын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ard tumen Erdene ,Erdenebat metiin MANAN giin gol toloologchidiig IH HURALD dahij l bitgii songooroidoo.
2019-01-17