Нийлэг уутнаас татгалзах бэлтгэлээ базааж, даавуун уут бэлэглэе
2019-01-18 09:38
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ баяраар элгэн, садантайгаа уулзан учирч ашдын билгийг биедээ ерөөж, ах дүү, амраг садандаа гар цайлгах бэлэг өгдөг уламжлалтай.

 

Бэлэг авахгүй бүр өгөхгүй ч байж болох уриалгыг олон нийтийн цахим сүлжээгээр гаргаж, залуус уриалж л байна. Гэвч настан буурлууд үүнийг үл зөвшөөрнө. Тэд хүндэтгэн золгохоор ирсэн хэн бүхнийг хоосон буцаавал “нүгэл” хэмээн тооцно. Тиймээс үр, хүүхэдтэйгээ зах, худалдааны төвөөр “таваргаж” хэдий нь бэлгийн эрэлдээ гарсан харагдана лээ.

 

Жил жилийн цагаан сараар БНХАУ-ыг зорьж “Эрээний” гэх тодотголтой бэлэг, сэлт базааж ирэх хүмүүс олон. Ингэж хурааж хуримтлуулсан, зээлж авсан хэдэн төгрөгөө хятад руу урсгаж байхаар эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжихийг жил бүр л уриалдаг. Гэвч үндэсний үйлдвэрлэл үнэтэй гэх нь бий.

 

Тэгвэл танд ч, маньд ч хэрэгтэй тэгээд хямдхан бэлгийн санаа байна. Хүссэн ч, хүсээгүй ч бид тун удахгүй нийлэг уутыг хэрэглэхээ болино. Тэгвэл дээшээ харсан сав хэмээн ашдыг бэлэгдэж, хэрэгтэй, хэрэггүй зүйл бэлэглэж байхаар хэрэгцээг нь хангаад даавуун уут бэлэглэвэл ямар вэ?

 

Ирэх гуравдугаар сарын 1-нээс бидний хамгийн ихэр “ад үздэг”, гэхдээ бас бидэнд хамгийн их хэрэг болдог нийлэг уут буюу нэг удаагийн гялгар уут хэрэглэхийг хориглоно. Ингэхдээ бүх нийлэг уут биш нийтлэг хэрэглэгддэг, 0.035 мм буюу үүнээс нимгэн нэг удаагийн нийтлэг уутны хэрэглээг хязгаарлах юм.

 

Тиймээс нэг удаагийн бус нэг авчихад хэдэн жил хэрэглэж болохуйц зарим тохиолдолд ажил, хичээлдээ ч үүрээд явчихмаар аятайхан ур, хийцтэй даавуун уутыг хэн хэндээ хэрэг болгон бэлэглэвэл болж л байна. Даавуун уут, тор үнийн хувьд 1000-6000 төгрөгийн үнэтэй байна. Монгол хатдын зураг бүхий үүрдэг жижиг цүнх загвартай нь 10-20 мянган төгрөгийн үнээр худалдаалагдаж байгаа юм. Ингээд үндэсний даавуун тор үйлдвэрлэгч таван байгууллагын мэдээллийг хүргэж байна.

 

1. Цэгц даавуун тор уут: /Сошиал хуудас: https://www.facebook.com/HevleltteiDaavuunTor/

 

 

2.Тагтаа паблишинг: /Сошиал хуудас: https://www.facebook.com/TagtaaPublishing/

 

 

3. Торхон эко тор: /Сошиал хуудас: https://www.facebook.com/blckdmndmn/

 

 

4. Бумбардайн даавуун уут: /Сошиал хуудас: https://www.facebook.com/bumbardai/

 

 

5. Эко тор/ Tote bag: /Сошиал хуудас: https://www.facebook.com/

 

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
G:
Mahnii shuus tsagaan daavuun deer arilahgui.
2020-03-08
Тийм шүү:
https://www.facebook.com/MSinger-110743727146924/
2020-01-29
Зочин:
Эвхээд түрийвч маягтай болдог даавуун уут өнгө болон загварын сонголттой хийх нь зүйтэй
2019-01-20
Heterhii jijig ungunii songolt mongold tsagaan ungu tohirohgui
2019-01-18