Колумбад халдлага болж,10 хүн амиа алджээ

Колумбийн нийслэл Богота хотын төвд дэлбэрэлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас 10 хүн амиа алдаж, 54 хүн шархадсан талаар албаныхан уламжлав.
Цагдаагийнахн “Халдлагыг 57 настай эр үйлдсэн. Жолооч тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг дэлбэлсэн” гэж мэдээлжээ.
Халдлага орон нутгийн цагаар 9.30 цагт цагдаагийн сургуулийн өмнө болсон ба халдлагыг хэн захиалсан нь НУУЦ байна.
Ерөнхийлөгч Иван Дюке дээрх халдлагын дараа "галзуу террорист үйлдэл" хэмээгээд, хэргийн эзнийг нэн даруй олж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаарджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ