ФОТО: СХД-ийн нэгдсэн эмнэлэгт 10 автомашин хүлээлгэн өгөв


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр /2019.01.18/ Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Улсын нэгдүгээр төв эмнэлэгт түргэн тусламжийн 10 автомашиныг хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж, СХДНЭ болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд оролцов.
Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, өвчлөлтэй уялдан дуудлагын тоо жил тутам 10-12 хувиар нэмэгддэг. Яаралтай тусламжийн баг хоногт 950-1200 дуудлага хүлээн авч, 2-75 км-ын хүрээнд үйлчилж байна. Иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг хугацаа алдалгүй хүргэхэд туулах чадвар сайтай автомашин нэн шаардлагатай байгаа юм.
Энэхүү 10 автомашиныг амьсгалын аппарат, өвчтөний хяналтын монитор, сорох аппаратаар иж бүрэн тоноглосон нь нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээнд дэвшил авчирч байгааг, тэр дундаа алслагдсан дүүрэг, хорооны яаралтай тусламжийн үйлчилгээ зогсолтгүй хүрэх шаардлагатай тул энэхүү автомашин нь түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд ихээхэн хувь нэмэртэй гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцоллоо.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ