Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2019-01-19

 

Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 19. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 13. Санчир гараг. Хэрцгий охин одтой, есөн улаан мэнгэтэй, улаан луу өдөр. 

 

Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Shuud.mn
Сонин хачин
lamiin shashnii munhruulga:
Ene shariin ulaanii gej usrgalaaraa huvaagddag buddiin shashin bur utgaa aldaj bna, usand orvol buyan arilna geed neg heseg hamuu tembuundee barigdaad balarch bsn ue ch sayhan da
2019-01-19