Сэрэмжлүүлэг: Монголчууд визэд зуучлах нэрээр нутаг нэгтнээ залилж байна
2019-01-19

 

 

Сүүлийн үед "Facebook" зэрэг олон нийтийн цахим сүлжээгээр 20-40 насны хүмүүсийг 3-5 жилийн хугацаатай гэрээний ажилд зуучилж, ажил болон амьдрах орон байраар хангах, Япон Улсад урт хугацаагаар оршин суух зөвшөөрлийг гаргаж өгөх, ялангуяа цагаачлалын визийг авахад зуучилж өгнө гэсэн зарлал мэдээлэл маш ихээр гарч эхлээд байна.

 

Энэхүү зарын дагуу хэсэг бүлэг хүмүүс монгол иргэдээс зуучлалын хөлс нэхэн нутаг нэгтнээ хүний нутагт залилан хуурах явдал удаа дараа давтагдан гарч байгаа тул олон нийтийн цахим сүлжээн дэх энэ төрлийн аливаа зарлалд хууртагдахгүй байхыг анхааруулж байна.

 

Токио дахь Элчин сайдын яамны консулын хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
irgen:
anhaaruulahaas gadna zalilj baigaag ni medej baigaa um bol yagaad bariad arga hemjee avdaggui um be , ter umiig haaj boldoggui um be
2020-02-05
зочин:
зөвхөн монгол доо бие биеээ хулхидсаар амьдарцгаавал сайхан даа тэхээс өөр арга байхгүй араншинтай ард түмэн юм байгаа юм
2019-01-20
Lllll:
Nudnii bulai
2019-01-19
Mongolchuud um chin medeej shuu dee.
2019-01-19