Жүжигчин Б.Одончимэг олон улсын театрын наадамд тэргүүлжээ
2019-01-21

 

Энэтхэгийн Колката хотод зохион байгуулагдсан "International Theatre 2019" олон улсын наадамд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг амжилттай оролцож, тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр тус наадамд ганц хүний жүжгийн төрөлд зохиолч, яруу найрагч Д.Урианхайн "Цонхоор харсан хүн" жүжгээр оролцож ийнхүү амжилт үзүүлсэн байна.

 

Жүжигчин Б.Одончимэг Нэгдүгээр шатандаа нэг хүний төрөлд гол төлөөлөгч болсон. Харин хоёрдугаар шатандаа нэг хүний жүжгийн Физикл төрлийн төлөөлөгч болсондоо маш их баяртай байна. Намайг явахад дэмжсэн театрын хамт олон, "Гэгээн муза" академийн хамт олонд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

 

Б.Одончимэг УДЭТ-ын уран бүтээлүүдээс гадна "Гэрлэн дохио", "Аз жаргалын шок", "Том толгойтын романс" зэрэг дэлгэцийн олон бүтээлд дүр бүтээсэн билээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дүрээ маш чадварлаг гаргаж чаддаг мундаг жүжигчин.
2019-04-08
Аятайхан даруухан охин ба дажгүй жүжигчин. Уран бүтээлд нь амжилт хүсье!
2019-01-21
зочин:
сумын наадамд тасархай тэргүүлсэн гэнэ шүү
2019-01-21